Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Үнэ нэмж, шахмал түлш түлэхээс өөр сонголтгүй болгосон гурван "мангас"

“Аргалах аргагүй боллоо, лаа шүдэнзээ бэлдээрэй” гэж Б.Чойжилсүрэн орилсоор, “Эрчим хүчээ гадагш экспортолдог болно” гэж Т.Доржханд цэцэрхсээр хөхөө өвлийн хүйтэн эхлэх цагаар цахилгааны үнэ нэмсэн билээ.

30 гаруй хувиар нэмж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун гарч ирж, өөрийн амаар зарлаж байв. Гэвч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Цахилгааны үнийг аж ахуй нэгж дээр 30 хувиар, ахуйн хэрэглэгч дээр 89 хүртэл хувиар нэмсэн” гэж ярихаасаа ичсэнгүй.

Ингэхдээ эрчим хүчний ахуйн хэрэглээний сарын үнэ 100 кВт цаг хүртэл  хэрэглэсэн бол 30 хувиар, 150-300 кВт цаг хүртэл хэрэглэсэн бол 61 хувиар, 300 кВт цагаас дээш хэрэглэсэн бол 89 хувиар нэмэгдэж тооцогдож байгаа аж.

Эрчим хүчний салбар богино хугацааны 539.6 тэрбум, урт хугацаанд төлөх 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй. 

"Үнэ тариф л эрчим хүчний салбарыг аварч, эрүүл болгоно" гэж лоббидсон. Иргэдийн халаас руу гараа шургуулах замаар хуримтлагдсан, хугацаа хэтэрсэн өр төлбөрөө гурван жилд барагдуулах тактик барьсан. Ингэж төр шахмал түлш түлж, утаа гаргахаас өөр сонголт үлдээгээгүй.

Байшингаа халаалтаар шийдсэн нь үнийн дарамтад сөхөрч, галаа түлээд унтсаныг нь өглөө сэрэхгүй байх эрсдэл отох болов.


Гэтэл эрчим хүчний салбар яг л гурван толгойтой “мангас” лугаа болчихсон байгаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун нар. Тарифын шинэчлэлээ амжилттай хийцгээчихлээ. Одоо тэгвэл төсвийн мөнгөөр ямар ажил бүтээж сууна вэ.

Б.Чойжилсүрэнгийн удирдаж буй, Эрчим хүчний яам 2025 онд 298 тэрбум 411 сая төгрөгийн төсөв батлуулсан.

Т.Доржхандын ахалж буй, “Эрчим хүчний реформын үндэсний хороо” долоон ажилтантай ч, 13 тэрбумын төсөв батлуулсан. Энэ мөнгөө сурталчилгаанд цацаж, долоон хүнээ цалинжуулж, хангамж бараа материал, шатахуун, байрны төлбөр, гадаад томилолт, дотоод хурал сургалт зэрэгт зарцуулах задаргаа гаргасан байдаг.

Э.Түвшинчулууны даргалж буй, "Эрчим хүчний зохицуулах хороо" ч багагүй төсөвтэй төрийн өмчийн байгууллага.

Эл салбарын төрийн өмчийн болон орон нутгийн компаниудад Б.Чойжилсүрэн сайдын сүлжээ аалзны төр шиг хэрчихсэн байгаа. Хувийн бизнес болох орон сууцны хорооллуудынхаа асуудалд толгойгоо асар сайн ажиллуулж, ажлаа амжуулдаг нэгэн. Т.Доржханд бол өөрт нь мөнгөний ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөдөггүй нэгэн гэдгийг өнгөрсөн хугацаанд харууллаа. Э.Түвшинчулуун У.Хүрэлсүхээр визээ сунгуулж, Б.Чойжилсүрэнгийн нөмөрт суусан худалч, увайгүй арга барилтай дарга.


Иргэдийнхээ халаасыг ухахаас өөр шинэчлэл, реформ тэдэнд бий юу.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлснээр цаашид эрчим хүчний үнэ тариф тогтмол хэмжээнд байх боломж бүрдэнэ.

Гэтэл үргүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт хийх, хяналтыг сайжруулах чиглэлд юу хийв. Бүтцийг нь задлах, өөрчлөлт хийх талаарх ажилд хуруугаа хөдөлгөж эхлэв үү. Хамгийн сүүлд гэхэд л,

  • Тавантолгой” ДЦС 450 МВт-ын,
  • ДЦС-5 450 МВт-ын,
  • Эгийн голын УЦС 315 МВт-ын,
  • Эрдэнэбүрэнгийн УЦС 90 МВт-ын хүчин чадалтайгаар баригдана гэж төлөвлөгдсөн. Өдгөө ямар шатанд яваа нь ч асар тодорхойгүй байна.

Сүүлийн 40 жилд нэг ч томоохон эх үүсвэр бариагүй, 30 жилд нэг ч томоохон төсөл хэрэгжүүлээгүй бидний байгаа царай ийм л байна.


Яндангаа цахилгаанаар шийдсэн Улаанбаатарын 40 мянган айлын төлөөллөөс сурвалжилсан Ш.Болормаа: Нөхөр минь угаартаж амиа алдсан. Аюулгүй гэж цахилгаан халаагуурыг сонгосон ч тогны мөнгөө дийлэхгүйд хүрлээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоригоо
Зоригоо

Энэ дөрвөд новш, халтар бангладеш хоёрыг огцруулах хэрэгтэй байна.

яана даа
яана даа

Энэ тэнэгүүд хэлсэн яриснаа ч мартдаг өвчтэй юм байна. Анх үнэ нэмэхдээ 30% л нэмэгдэнэ гэж олон нийтийн шүлжээгээр ярьцгаачихаад, одоо болохоор Чойжилсүрэн гэж орон гаран нөхөр "ХЭН ТЭГЭЖ ХЭЛСЭН ЮМ " гээд мэлзээд байна. Энэ ард иргэд тань бүгд тань шиг орон гаран болчихоогүй шүү тэнэгүүдээ

Зочин
Зочин

Цахилгааны төлбөр 29% нэмэгдэнэ гэж ярьцгаасан энэ хүмүүстэй хариуцлага тооцооч, иргэдээ хуурч цахилгааны төлбөр нэмэхийг дэмжүүлсэн, худалч, хулгайч нарыг зайлуул, хохирсон ирдэдийг хохиролгүй болго

Зочин
Зочин

Цахилгаан халаалтаас татгалзаж нүүрсээ түлэхээс аргагүй боллоо, үнийг нь дийлэхгүй юм чинь.

Зочин
Зочин

Өнөө Цэнгүүн хүүхэн хаана байна. Сэлбэлзээд л загнаад байсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

yashka

Гамбаа
Гамбаа

Доржханд новш сэвж сэвж Цэнгүүн шилбэлзэж Нам нь дарамтлаж сайд нь зурж зохицуулах хороогоор батлуулсан байлгүй!!

Зочин
Зочин

Ene 3 hulgaichiig toroos uter turgen zailuulaachee Oyunerdenee

Зочин
Зочин

Ард түмэнд өвдөлт мэдрүүлнэ гээд байсан цэнгүүн гэдэг эмийг дурьдсангүй орхилоо гаднын тавиул

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Дахин хүн үхүүлэхгүйн тулд дулаартал нүүрсээ түлэх боломжоор хангаад намар шинэ технологиор хийгдсэн түлшээ түлье ээ.

Гэр
Гэр

Бүгд нүүрсээ түлэх хэрэгтэй

Yнэн шүү
Yнэн шүү

ккк.Орчин үеийн мангас ийм болчихсан юм уу? кккв Хуучин цагт бол иймэрхүү нөхдийг ханаж цадахыг мэддэггүй бирд гэгчээр төсөөлж ярьдаг байлаа. За за ямартай нүгэлтэнгүүд бололтойв нүгэл нүдээрээ гардаг л гэх өвгөд хөгшид ярьдаг байлаа. Хэрхэхийг харж байхаасв

Yнэн шүү
Yнэн шүү

Одоо бол хариуцлага тооц гэж хашиграад нэмэргүй хадны цуурай,говийн зэрэглээ мэт хоосон,сүдэр мэт амьгүй үйлдэл болсоон. Шал өөр аргаар гартаа ямар нэг юм ер нь юу ч бариад гарч ирвэл чихнийх нь таглаа гарч мэднэ.үг.

Yнэн шүү
Yнэн шүү
Reply to  Yнэн шүү

өндөг улаан гууль ч байж болох ч арай үнэтэй юм,арай хямд нь бага зэрэг бинзин спирт. хуучин муусайн өмсөхгүй болсон хувцас хунар ч байсан болно доо. хэрэглэхгүй ч гэсэн харуулах нь чухал харсан хүн нэгийг бодох бизв.Үгүй тэгээд бодоод байвал я гэм хор багатай гарын доор зөндөөл юм байна аа ариутгалын болон гоо сайхан шингэн шүршигч гээд байноо ямар нэгэн шүршиг ч болно .

Zochin
Zochin

Dorjhand gej haltar gulugiig alchih esvwl zailuulchih yumsan.

Zochin
Zochin

Tsagaan saraas umnu olgoh heregtei ard tumend heregtei

Зочин
Зочин

муу өмхийнүүд бааснууд

Зочин
Зочин

дарвалзсан арзгар сэрсгэр хүүхэн янтайчаад байн байн мэдэмхийрч заагаад нэг л биш байгаам даа монгол төр замыараагаа алдлаа цэнгүүн гэсэн үү тэр яагаач үгүй янтгар ямбатай авгайн төрх орчихсон хүүхэн

Зочинолдох
Зочинолдох

нэг яагаач үгүй настай авгай шиг намба суучихсан янтгар хүүхэн цэнгүүн мэдэмхийрч загнаад байсан тэгийшдээ.монгол төр тоглоом болчихжээ.ша лгуур байхгүй зүгээр л мөнгөтэй увайгүй зүтгэдэг хүмүүсийн үүр уурхай орогнол болчихсон байна .толгой тархи ажиллагаатай улсаа болон иргэдээ хүндэлдэг хайрладаг хүн ховордож улаан номонд оржээ

Зочин
Зочин

Энэ мэтийн цайрсан луйварчдад сэлэм гялс

Зочин
Зочин

Бага тэнэгтээрэй. Алдагдалтай цахилгаан эрчим хүчний нэмэх ёстой. Юу ярьж байгаагаа мэдэхгүй сэтгүүлч гуай. Аль ч улсад өртөг зардалтайгаа нийцсэн үнэ үйлчилдэг. Үгүй бол тогтвортой эх үүсвэрээр хангах боломжгүй. Юмаа мэдэж бураарай П.Урнаа гуай

tvvhii nvvrsee tvleh heregtei
tvvhii nvvrsee tvleh heregtei

zochin

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..ЭНЭ ГУРВАН ГЭМТ ХЭРЭГТЭНИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ

Нэргүй
Нэргүй

Энэ3Н МАНГАСЫГ ЦААЗЫН ХУУЛЬТАЙ БОЛ ЦААЗАЛМААР БАЙНА ХОГИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ

ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Хүмүүс цахилгааны төлбөр өндөр гарч гээд нийт төлбөрийг нь хараад байна. Гэтэл задаргаагий нь аваад үзэхээр 1квт-ынхаа үнийг хэдээр тооцсоноо хүснэгтэнд нь тавиагүй, шууд л тэдэн квт-ыг хэрэглэсэн тэдэн төгрөг гарлаа гэж байна. Тэгээд гарсан дүнгий нь квт нь хуваагаад үзэхээр өөрсдийнх нь хэлээд байгаагаас өндөр тарифаар бодсон байна лээ. Ингэж л байцаагч нар нь ажиллаж иргэдийг хохироосон байна лээ

ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

ҮНЭН. ШӨНИЙН ТАРИФИЙГ 113 гэсэн биш байна. Шалгаарай.

Цэнд
Цэнд

Энэ 3 мангасыг зайлуулах хэрэгтэй. Өчнөөн хүн угаартаж нас барлаа хариуцлага хүлээлгэж шоронд хий.

Aluurchud
Aluurchud

Aluurchid

Зочин
Зочин

Энэ юуч мэдэхгүй юмнуудийг сонгоод бх юм аа та нар.бүүр даварсан....... .

Зочин
Зочин

Доржханд бол Монгол улсад их гай авчрах муу хүндээ. Хүн нам гэдэг нь бөөн хятадууд

Зочин
Зочин

Монгол төрийг муухай харагдуулж буй буй албан тушаалын голнуудаас салах хэрэгтэй. Хариуцлага тооц! Ал

Зочин
Зочин

Энэ гурван лаларыг эргүүлээд татчихаач

Холбоотой мэдээ

Back to top button