Top StoriesНИЙГЭМ

Ш.Болормаа: Нөхөр минь угаартаж амиа алдсан. Аюулгүй гэж цахилгаан халаагуурыг сонгосон ч тогны мөнгөө дийлэхгүйд хүрлээ

Энэ бүсгүйг Шаарийбуугийн Болормаа гэдэг. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг. Өдгөө ОСНААУГ-ын харьяа Баруун түгээх төвд Машинистийн ажил эрхэлдэг, 47 настай таван хүүхдийн ээж. 10 жилийн өмнө угаарын хийн хордлогын улмаас ханиа алдсан учир нүүрсээр галладаг зуухаа гаргаж цахилгаан халаагуурыг сонгох болжээ. Гэтэл тогны үнэ өссөнтэй холбоотойгоор гурван өрөөнийхөө нэгийг л халааж , амьдарч байна. Ингэхдээ хэрэггүй үрэгдэж болох бүх цахилгаандаа хяналт тавьж гэрэл, залгуураа салгаж, шөнийн тарифын хөнгөлөлтөд багтсан ч нэг сарын тогны мөнгө 500 мянга хол давдаг гэнэ.

Эднийх яндангаа цахилгаанаар шийдсэн Улаанбаатарын 40 мянган айлын төлөөлөл билээ. Биднийг очих үед оройн 17.00 цаг. Гадна -21 хэмийг зааж байх энэ үест зорин ирсэн айлын хаалгаар орвол ганцхан гал тогоондоо бүдэг гэрэл асааж, хувцсаа зузаалан өмссөн Ш.Болормаа гурван хөвүүний хамтаар угтсан юм.

Тэрбээр "Ганц бие өрх толгойлсон эмэгтэй 80мкв, яасан том байшинд амьдардаг юм бэ гэж хүмүүс бодож магадгүй. Үүнийг чинь "эзэн" нь амьд байхдаа барьж, босгоод өгчихсөн юм шүү дээ. Тэр амьдралыг нь нураачихгүй гэсэндээ чирээд явж байгаа минь л энэ. Хичээж буй, гэхдээ дийлэхгүй байна" хэмээсээр бидний яриа эхэлсэн билээ.

-Тогны үнээ дийлэхгүйд хүрч эргэн нүүрсээ түлж, утаат яндангаа гаргахдаа л туллаа. Тэгвэл одоогийн зардлаас бол хамаагүй бага тусна-

-Та утаа гаргахгүйн тулд цахилгаанаар халдаг хэрэглээ рүү шилжих сонголтыг хэзээ хийсэн бэ. Юу танд энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бэ?

-2022 онд анх яригдаж байсан шүү дээ. Цахилгаан эсвэл хийгээр халаагуураа шийдээд яндангаа буулгасан айл өрхүүдээ төр дэмжинэ гээд л. Тэр шийдвэрийг сонсоод л зориг шулуудан бэлдэж эхэлсэн.

Тухайн үед "хөрсний бохирдолгүй амьдаръя, яндангийн тоог цөөлье" гэхэд нь гараа өргөөд л хамгийн түрүүнд шинэчилсэн. Нуулгүй хэлэхэд 40 гаруй жил айл амьдарсан хашаанд нойлын нүх ухах газаргүй болчихдог юм билээ. Ямар хашааныхаа голд нүх ухалтай нь биш дээ. Тэгээд л бохир хөрсөө бүгдийг нь ухаж, ачуулсан. Тэгээд бохироо соруулдаг нойл байхаар шийдсэн.

Дараа нь яндангийн тоог нэгээр ч гэсэн цөөлчих санаатай зуухаа гаргаж хаяад цахилгаан халаагуур оруулаад ирсэн. Гэтэл бас л буруудчихлаа. Тогны үнээ дийлэхгүйд хүрч эргэн нүүрсээ түлж, утаат яндангаа гаргахдаа л туллаа. Тэгвэл одоогийн зардлаас бол хамаагүй бага тусна.

Цахилгаанаар халаагуураа шийдчихвэл төрөөс дэмжинэ гээд л том том зүйл яриад л байсан. Гэтэл эсрэгээрээ цахилгааны үнээ нэмээд дэмжих биш мухардуулчихлаа. Авсан цалингаа тогны мөнгөнд л өгч байна. Ер тогны мөнгөндөө ч хүрэхгүй л байна шүү дээ. Хүний амьдралын наад захын хэрэглээ болох хүнс болоод ахуйн хэрэглээний зүйлс, шаардлагатай эм тариагаа ямар мөнгөөрөө ав гэсэн юм бол.

Нуугаад яах вэ, эгч нь сард 4-5 сая төгрөгийн зээл төлдөг. Зээлээсээ өндийхгүй явсаар хүүхдүүдээ төлбөртэй давтлагад ч явуулж чаддаггүй. Ард хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгч болж байна. Хэдэн дүү нартаа ч ачаа, дараа болж л байна.

Бас өрх толгойлсон эмэгтэй гэхээр л навсайж явах ёстой гэх нэр байхгүй биз дээ. Тэгээд өр зээл аваад ч гэсэн үр хүүхдээ дулаахан тохитой газар амьдруулах сан гэх бодол хүч нэмсэн. Тэгээд л 2024 оны есдүгээр сард яндангаа буулгаж цахилгаан халаагуур сонгосон, манайх 80 мкв. Гурван өрөөндөө нэг нэгийг авсан хэдий ч тогны мөнгийг нь хүч хүрэхгүй байгаа учир бидний зогсож буй эл өрөөнд л халаагуураа асааж байна. Гэсэн ч гэртээ нимгэн хувцастай суух чадахгүй.

-Цахилгааны үнэ 11 сард өссөн шүү дээ. Үнэ өсөхөөс өмнө болон дараах нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв?

-Тогны үнэ 11 сараас хойш нэмэгдсэн. Түүнээс өмнөх саруудад гурван өрөөнийхөө халаагуурыг зэрэг ажиллуулахад 300 мянга орчим л гардаг байсан. Гэтэл одоо ганц энэ өрөөнийхөө халаагуурыг ажиллуулсныхаа хариуд шөнийн хөнгөлөлтөд багтаад багтаад 600 гаруй мянгыг төлж байна.

Гэтэл би ОСНААУГ-ын харьяа Баруун түгээх төвд Машинист хийдэг. Миний үндсэн цалин 900 мянга гаруйхан. Яг үнэнийг хэлэхэд энэ цалингаараа тогны мөнгөө л төлдөг. Төлөхгүй гэх аргагүй шүү дээ. Ирээд тасалчихна. Ээлжийн ажилтай болохоор гэрт үлдэх хүүхдүүдээ хөлдөөчихгүй гэж л санана.

Цалин хоёр хувааж ордог. Сарын эхэнд орж ирэх мөнгөө шуудхан тогонд хийнэ. Харин бусад хэрэглээгээ надад мөнгө зээлэх боломжтой бүхий л аппликейшнд хандаж шийднэ.

Сүүлийн цалингийнхаа хагасыг мөн л тогны үлдэгдэл төлбөрт төлнө. Үлдсэн хагас нь манай ам бүлийг тэжээж яав ч чадахгүй. Хоол хүнс, ахуйн хэрэглээ, лизинг гээд л явж өгнө. Үүнийгээ хүнээс зээлж болгоно. Ерөнхийдөө өрнөөс өрний хоорондох чөтгөрийн тойрогт гацчихсан. Энэ амьдрал ганцхан надад байдаггүй л байх. Ард түмний чинь үнэн царай л яг ийм байна шүү дээ төрийн түшээд минь.

Цахилгаан халаагуураа яндангаар сольсон нэгэн жишээг дурдахад, Манай урд хашааны айл мөн л цахилгаанаар халаагуураа шийдсэн. Гэтэл тогны үнэ өсөөгүй байхад л 700-800 мянган төгрөг цахилгаанд зарцуулж байна хэмээгээд зуухаа эргүүлээд тавьчихсан. Залуу гэр бүл, хоёулаа ажилладаг хэр нь тогны мөнгийг дийлэхгүй дахин яндангаа гаргасан.

-Хань минь угаартаж амиа алдсан учир гал түлнэ гэхээс маш их айдаг. Ээлжийн ажилтай болохоор хүүхдүүд эзэнгүй үлдээнэ-

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, групп авдаг. "Цалингаасаа гадна групп авдаг юм чинь боломжтой юм байна" гэж хүмүүс хандана. Яг үнэндээ миний сарын хэрэглээний эм тариа 1.8 сая. Группийн мөнгөнөөс гурав дахин давсан дүн. Юутай ч "үхэж л болохгүй даалгавартай эх хүн" болохоор яаж ийгээд л болгоно.

-Та өөрийгөө өрх толгойлсон эх хүн гэж олон дурдлаа...

-Манай хүн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гэнэтийн ослоор амиа алдсан л даа. Одоо 10 жил өнгөрч байна. Угаарын хийн хордлогын улмаас нас барсан. Тиймээс гал түлнэ гэхээс маш их айдаг. /уйлав/

Гал түлнэ гэдэг, угаар гэдэг ямар аюултай болохыг мэдэрчихсэн болохоор, ээлжийн ажилтай эзэнгүй шахам орхиод гардаг хүүхдүүдээ л хамгаалж цахилгаан халаагуур сонгосон юм шүү дээ.

Ганц бие өрх толгойлсон эмэгтэй 80 мкв, яасан том байшинд амьдардаг юм бэ гэж бодож магадгүй. Үүнийг чинь "эзэн" нь амьд байхдаа барьж, босгоод өгчихсөн юм шүү дээ. Тэр амьдралыг нь нураачихгүй гэсэндээ чирээд явж байгаа минь л энэ. Хичээж буй, гэхдээ дийлэхгүй байна. Дараа жил гэхэд манайх шиг айл ул руу нь л орох байх.

-Хүүхдүүд нь хэдэн настай вэ, сургууль хэр хол вэ?

-Том охин минь тусдаа гарсан. Хоёр хүү оюутан, ихэр хөвүүд 10 настай бага ангийн сурагчид. Гэрээсээ нэг км алхаад хичээлдээ орно, эргээд гэртээ ирнэ. Эднийг минь зөөх хүн байхгүй учир хөтлөлцөөд л алхчихна. /инээв/. Хоёр ах нь оюутан учир бидэнд бараг харагдахгүй.

-Хүмүүс намайг "зовлон тоочиж тусламж авах гэлээ" гэж битгий хараасай. Утаат яндангаа цахилгаан халаагуураар сольсон иргэдийн л нэг юм шүү-

-Хэчнээн квт цахилгаан хэрэглэдэг болохоо тоолуураа хараад хэмждэг, цахилгааны оргил цагийн үед зөвлөмжийн дагуу хэрэглээгээ танадаг тухайгаа өмнө нь дурдаж байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Манайх Эрчим хүчний газраас ирүүлдэг оргил цагийн ачааллын зөвлөмжийг ягштал баримтална. Оргил ачааллын үе буюу 18.00-21.00 цагийн хооронд плитка ажиллуулахгүй, хүнгүй өрөөний гэрлийг байнга унтрааж, залгуураа ч салгачихдаг. Хэрэглээгээ хянаж, юунд хэрэггүй тог урсгаад байгаагаа мэдэх гээд тоолуураа байн байн харж хэрэглэсэн тогныхоо мөнгийг бодож үздэг. Яг өнөөдрийн байдлаар манай хэрэглэсэн тог 500 мянга давчихсан л байна. Хоёрдугаар сарын 15-ны өдөр хүрээгүй байхад шүү дээ.

Уг нь шөнө халаалтаа хуримтлуулаад өдөр нь хуримтлуулснаа ашигладаг халаагуур байдаг л гэсэн. Үнийг нь гэхдээ дийлэхгүй юм байна лээ. Энэ халаагуур маань дулаанаа нөөцөлдөггүй болохоор унтраачихвал хоёр, гуравхан цагийн дотор л гэр хүйтэн болчихдог.

-Орон сууцанд орох бодол бий юу, хөөцөлдөж явж үзсэн үү?

Хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон эх, асаргааны хүүхэдтэй юм. Орон сууцанд оръё гээд хөөцөлдөж үзсэн. Гэтэл хариуд нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ, гаднаас тусламж зээл авна, төслөө боловсруулаад, газраа худалдаж аваад, байшингаа барьж, дараагаар нь очер дугаараар нь та нарт орон сууц олгоно гэж хариуцаж буй байгууллагынхан хариу өгч байна лээ. Тэр нь хэрэгжиж эхлээ ч үгүй, цаасан дээр л явж байгаа.

Мөн "одоо амьдарч байгаа хашааныхаа газраа өгье, бага мкв-тай байсан ч яах вэ. Хашаа арчилгаа ихтэйгээс гадна асаргааны хүүхэдтэй надад орон сууц хэрэгтэй байна" гээд холбогдох удирдлагуудын хаалга манаж, уулзаж бас явсан. Бүтээгүй. Надад танил тал байхгүй болохоор л шийдэгдээгүй байх.

Хүмүүс намайг "зовлон тоочиж тусламж авах гэлээ" гэж битгий хараасай. Төр засаг иргэндээ дэм болох нь чухал боомилох биш. Чадлынхаа хэрээр хичээж буй ч арга мухардаж, цуцаж байна шүү дээ. Шийдвэрүүдээ эргэн харж, иргэдтэйгээ ойр, тэдний амьдралд дэм болох санаачилга гаргаасай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
2 сар 5, 2025 09:41

Ene ylsad ezen alga 3 han saya huniig yaaj tamlaj zovooj eh ornoo suiruuleh ve gesen gadni gar huluud l bn da

Zol
Zol
2 сар 5, 2025 10:59

Tsahilgaan tenees bolj shataj amia aldsan humuus bas zunduu bgaa shd

Зочин
Зочин
2 сар 5, 2025 11:38

????????

Last edited 2 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
2 сар 5, 2025 14:59

Iim ailuud zunduu bga shu 3 say hun amtai bj taivan shan amidrah nuhtsul uneheer alga bna erguuld yndan zuuha tavij bna halaaguur zalgahr 700 garch bna zarim ail ni

Гуу
Гуу
2 сар 5, 2025 16:11

Новш шиг улс юмаа яаж энэ хэдэн иргэдээ ингэж амьдруулж чадаж бнаа

Зочин
Зочин
2 сар 5, 2025 22:58

Цахилгаан нэмэгдсэнээр ард түмний амьдр�##� эмгэнэлт байд�##�руу орж бна шүү

Зочин
Зочин
2 сар 6, 2025 01:44

Ene hulgaichuud tog nemsen bawtibusnii mungu 1000 bolgochihloo udahgui a##a geed dairah bhdaa

Зочин
Зочин
2 сар 6, 2025 03:11

Доржханд гэж х�##�тайсан хар л�##�ар үхэж чадахгүй их зовно доо. Муу хорхой

Зочин
Зочин
2 сар 6, 2025 07:02

Сард 500 к цахилгаанд өгч байхаар гарч бна зүгээр л нүүрсээ түлнээ гэх иргэд олон бодлоо зориуд угаартуулаа санаатай д�##�д бодлого явагдаад бгаамуу

Зочин
Зочин
2 сар 6, 2025 07:09

Цахилгаан х�##�аагуур тавьсан айлууд мөнгөө төлж чадахгүй нүүрсээ түлэх сонирхолтой бна, тэр төлбөрийг жирийн иргэд ц�##�ингаараа төлөөд, үлдсэн жаахан мөнгө бусад өр зээл амьдр�##�д нь хүрэх үү, амьдр�##�аас тасарцан хүмүүс хууль батлаад иргэдээ зовоож, магадгүй улсаа сүйрүүлэх шинжтэй,

ЯАНА даа
ЯАНА даа
2 сар 6, 2025 07:24

Цахилгаанаар х�##�а�##�таа шийдсэн олон айлуудад цахилгааны үнийн өсөлт том цохилт болсон. Манайх 12 квт ийн польшийн х�##�а�##�тын зуухыг угсруулсан. ШӨНӨ хөнгөлсөн ч х�##�а�##�таа цахилгаанаар шийдсэндээ харамсаж байна. ЭРЧИМ хүчний шинэчлэлийг толгойлж байгаа доржханд, чойжилсүрэн нарын амьдр�##� мэдэхгүй баячууд иргэдийнхээ амьдр�##�ыг даанч мэдэхгүй юм даа.

ХОТЫН ДАРГАд
ХОТЫН ДАРГАд
2 сар 6, 2025 08:14

Цахилгаанаар х�##�а�##�таа шийдсэн бүх айлууд ийм байд�##�тай тулгарсан. Тавинбэх худ�##�чийн хэлж байгаагаар буцаад яндангаа з�##�гасан айл �##�га гэнэ.... Өвлийн хүйтэнд дээврээ цоолж, яндан гаргах юм уу. Зориуд хүйтэрсэн хойно ийм арга хэмжээ авсан шүү дээ.

Иргэн
Иргэн
2 сар 6, 2025 08:20

Энэ шинэ тариф тань цахилгаанаар х�##�а�##�таа шийдсэн айлуудад л хамгийн өндөр тарифаар тооцохоор хийсэн байна шүү дээ. Ийм тэнэг м�##�нуудыг сайд, дарга болгоод улс хөгжихгүй ээ. Анх х�##�а�##�таа цахилгаанаар шийдсэн айлуудын цахилгааны төлбөрийн 50% -ийг хөнгөлж байсан. Одоо тэр айлууд хохироод, хөлдөж үхэх дээрээ тулаад байна. Ийм буруу шийдвэр гаргаснаа "УТААНЫ СОНСГОЛ ДЭЭР" хэлж буруугаа хүлээж чадахгүй л тэнэгүүд байгаа юм даа

Зочин
Зочин
2 сар 6, 2025 08:58

Монголчууд г�##�аач түлж чадахаа больжээ г�##� түлэхээс айж байна гэнэ ойлгохгүй байна дэлхийн �##�ь ч улс орон г�##� түлнэ энэ арай дэндүү з�##�хуу болж дээ

Наран
Наран
2 сар 6, 2025 09:15

Эгчийн хэлдэг яг үнэн.Манай хүн бас груптэй.Эм тарианаасаа илүү гардаггүй.Манайх бас ирэх жилээс буцаад яндангаа тавина гэж бодож байна даа

Шаазан
Шаазан
2 сар 7, 2025 21:01

Нүүрсээ түлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button