Нийгмийн
БЗД-т бүртгэгдсэн менингококкт халдварын хариу “Сөрөг” гарчээ
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ.
Уг тохиолдлоос өмнө Баянгол дүүрэгт бүртгэгдээд байсан менингококкын сэжигтэй тохиолдлын хариу өчигдөр /2025.02.07/ сөрөг гарсан юм.
Арванхоёрдугаар сарын 5-нд анхны тохиолдол бүртгэгдсэний дараа 2,000 тун вакцин худалдан авсан. Ирэх долоо хоногт Монгол Улсад бууна. Батлагдсан тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд тархвар зүйн заалтаараа вакцин хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа аж.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ковидын үеийнх шиг сөрөг гарчээ л гэх болжээ