Нийгмийн

Лэди Гага поп хөгжимд эргэн ирлээ

Хаа сайгүй сурталчилгааны самбар дээр Леди Гага шинэ цомог гаргаж буй тухай мэдээллүүд байршиж эхлэв.

Энэ нь түүний удахгүй худалдаанд гарах “Mayhem” буюу поп урсгалд эргэн орж ирсэн үеийн шинэ цомог юм. Гуравдугаар сарын 7-нд фэнүүдийнх нь гар дээр очих шинэ цомгийн щедеврүүдийн нэг Abracadabra бүтээлээ 2025 оны Грэмми-гийн үеэр олны хүртээл болгосон юм.

14 дуутай шинэ цомогт нь өмнө гарсан "Disease" болон "Die with a Smile" синглүүд багтсан. 38 насандаа буюу 2024 онд "Harlequin" цомгоо гаргаж энэ цомог нь бүхэлдээ Гагагийн "Joker: Folie à Deux" киноны Харли Куинний дүр дээр суурилсан юм.

Гага хэлэхдээ "Цомог маань миний анхны фенүүд дуртай байсан поп хөгжимд эргэн ирсэн нь нэг талаараа надад айдастай байна” гэсэн юм.

Abracadabra дуу болон видео үнэхээр гайхалтай перформанс болсон бөгөөд Гагагийн "Bad Romance" эсвэл "Poker Face" зэрэг түүний dance поп жанраар өөрийгөө тунхаглан гарч ирсэн хийсэн бүтээлүүдийг санагдуулна. Энэ түүний эргэн ирэлт болсон шинэ бүтээлийн найрулагчаар Паррис Гебель, Бетани Варгас нар ажилласан бөгөөд бүжгийн тулаан дунд өрнөх үзэгдлүүд нь дуучны гэрэлтэй агаад сүүдэртэй талыг тодотгон харуулжээ.

Тэр гайхалтай бүжиглэдэг гэдгээрээ анх фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг булаасан. Анхны цомгийнхоо бүх уран бүтээлийг дүрсжүүлэхдээ тэр цуцалтгүй бүжиглэдэг, тайзыг бас эзэгнэдэг байсан бөгөөд фэнүүд нь түүнээс энэ байдлыг нь харахыг сүүлийн жилүүдэд илүү их хүсдэг байв.

Поп төрөлд эргэн ирсэн талаараа тэр хэлэхдээ “Энэ нь хуучны дурсамжийг сэргээх цомог биш. Харин хуучны дуунууд, хэв маягаа давсан бүхэлдээ шинэ, бас уран бүтээлч хандлагаар бүтээсэн” гэдгийг онцолсон юм. Эрүүл мэндийн байдалтайгаа удтал тэмцэлдэж байгаа түүний хувьд эргээд эрч хүчтэй, илүү хурдтай хөдөлгөөнтэйгөөр эргэн ирж буй нь түүний хувьд сорилт ч мөн. Удаан завсарласан орон зайдаа эргэн ирэх мэдээж амаргүй ч Гага урьдынхаасаа ч илүү dance поп болсон нь мэдрэгдэж байна.

Шинэ цомог нь Гагагийн хувьд хөгжмийн ертөнцийн томоохон жилийг эхлүүлж байна. Тэр 2025 оны “iHeartRadio Innovator” шагналыг 3-р сарын “iHeartRadio Music Awards” дээр хүлээн авах гэж буйгаа мэдэгдсэн. “A Star is Born” киноны жүжигчин Гага нь энэ жилийн Coachella Valley Music and Arts Festival-ийн хэдлайнер бөгөөд Green Day, Post Malone нарын хамт оролцоно.

Эх сурвалж: Hollywood Reporter

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button