НИЙГЭМНийгэм мэдээ

МУИС-ийн нэрийг хэвээр үлдээж, МҮИС-ийг хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Их сургууль, Монголын Үндэсний их сургууль хоорондын нэрийн маргааныг эцэслэн шийдвэрлэснийг Монгол улсын Дээд шүүх мэдээллээ.

Шүүгчийн тоймд: Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Дээд шүүх хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын Дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд МУИС-ийн нэрийг хэвээр үлдээж, МҮИС-ийг хууль зөрчсөн гэж үзэв.

Сануулахад, Анх 1998 онд “Чандмань-Эрдэнэ” нэртэй байгуулагдсан коллеж 2002 онд  “Монголын үндэсний коллеж” нэртэй болж 2004 онд дээд сургуулийн ангилалд орсноор нэрээ өөрчилжээ. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2012 онд МҮИС-ийг их сургуулийн ангилалд хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны наймдугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр МҮИС-ийг шинээр үүсгэн байгуулсан хэмээн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг шийдвэрийг гаргажээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button