НИЙГЭМ

Он гарснаас хойш ганцхан сарын дотор 194 хүн амины хэрэг гарлаа

2025 оны эхний нэг сарын хугацаанд Улсын хэмжээнд 5861 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 мянгаар буюу 33.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 4929 нь хөнгөн, 932 нь хүнд гэмт хэрэг эзэлж байна.

Тэгвэл хамгийн хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар зүйл заалтад хамаарах гэмт хэргийн тоон мэдээллийг аймаг, дүүргээр харьцуулан инфографик мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Улсын хэмжээнд 2025 оны эхний нэг сард Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 194 бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн их буюу 42 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгджээ. Зүйл заалтыг тодруулбал,

  • 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах - 8-25 жил хүртэлх жилийн хорих
  • 10.2 дугаар зүйл. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах - 1-5 жил хүртэлх хорих
  • 10.3 дугаар зүйл. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах - 2-8 жил хүртэлх хорих
  • 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх - 2-8 жил хүртэлх хорих
  • 10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах - зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох - нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.

Үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэгсэд болоод, хэрэг үйлдэгдсэн газар, орон байр, хохирогчдын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 08:42

гамшиг. зөвхөн энэ үзүүлэлтээр л засаг огцорч болох юм

Зочин
Зочин
2 сар 11, 2025 10:24

сэтгүүлч сайн байна

Зочин
Зочин
2 сар 11, 2025 10:26

Хотыг өндөр статустай болгох хэрэгтэй ажил хийдэггүй хүмүүсийг гаргах гэх мэт

Зочин
Зочин
2 сар 11, 2025 14:51

Сүйрлийн ирмэгт ирж дээ...энэ улс...Жанжин маань гадаадруу их аялаад эзгүй байгааг нь д�##�имдуулагчид юм болов уу...Сөрөг хүчингүй хамтарсан засагч бидэнд зохихгүй болтол доо....

Зочин
Зочин
2 сар 11, 2025 15:14

hovdiin zereg sum must sumiinhan bugd aluurchinguud

Холбоотой мэдээ

Back to top button