УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.02.12/ 08.30 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдаанаар,
- Нийслэлийн шуурхай штабын 5 дугаар хуралдааны талаар,
- “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/
- “Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээний талаар,
- Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг 26 асуудал хэлэлцэж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.