Нийгэм мэдээ
Тавантолгой түлш ХХК: Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний талаар мэдэгдэл гаргасан байна.
Ингэхдээ "Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна.
Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг. “Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэв.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ түлшээ сайжруулаад өрж болдог, ширхэгээр худалдаж авч болдог болгомоор юм. Үйрдэгийг болиулахгүй бол зарж байгаа хүн авч байгаа хүний хувцас хунар нил хар нүүрс. Эмэгтэй хүн авч явж дийлэхгүй заавал машин унаатай хүн л авч явахгүй бол даахгүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүд яах болж байна?