Гэмт хэрэгНИЙГЭМ

Хулгай газар авч нэг сарын дотор 3600 хэрэг бүртгэгдлээ

2025 оны эхний нэг сарын хугацаанд Улсын хэмжээнд 5861 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.5 мянгаар буюу 33.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 3651 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайн хэрэг .

Тэгвэл энэ оны эхний нэг сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.1-17.12 дугаар зүйл заалтад хамаарах гэмт хэргийн тоон мэдээллийг дүүрэг, аймгаар харьцуулан инфографик мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Аймаг, дүүргээр харьцуулан харвал 2025 оны эхний нэг сарын байдлаар тухайн төрлийн гэмт хэргийн гаралт Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 841 бүртгэгджээ.

Харин дээрх тоон мэдээлэлд хамаарах Эрүүгийн хуулийн 17.1-17.12 дугаар зүйл заалтыг тодруулан харвал,

  • Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр заалт буюу Хулгайлах гэмт хэрэг 1248,
  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалт буюу Залилах гэмт хэрэг 1622 бүртгэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2025 09:16

Үйлдвэр ажлын байр бариачээ. Хүмүүс ажилгүй байна

Зочин
Зочин
2 сар 16, 2025 09:26

Өнөөдөр Монгол Улс юу хийж чаддаг болох уу гэж бүх шатандаа ярьж ажил хэрэг болгон ажлын байр олноор бий болгоочээ !!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button