НИЙГЭМНийгэм мэдээ

Голын мөсөнд цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ

Голын мөсөнд цөмөрч суусан автомашиныг алба хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 285 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button