НИЙГЭМНийгэм мэдээ

‘’Баруун өлөнт”-ийн гүүрнээс автомашин унаж хоёр хүн гэмтжээ

Гүүрнээс унаж осолдсон машины зорчигчдын эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн ‘’Баруун өлөнт” автозамын гүүр /аймгийн төвөөс зүүн урд зүгт 226 км, ангийн байрлалаас хойд зүгт 5 км/ суудлын автомашин гүүрнээс унаж 2 зорчигч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 06:50 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Crown” загварын суудлын автомашин 4 зорчигчтой гүүрний баруун талын жалга руу унаж, 2 иргэн автомашины арын суудалд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жолоочийг драйгер үлээлгэсэн юм уу? согтуу г�##�зуу явсан уу? болиорой таануус

Холбоотой мэдээ

Back to top button