НИЙГЭМНийгэм мэдээ
Бохирын ухсан нүхэнд хүн унаж, гацсан байжээ

Бохирын ухсан нүхэнд унасан нэг иргэнийг эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Шинэ хороолол” 24 дүгээр байрны хажуу талын бохирын нүхэнд /ангийн байрлалаас баруун зүгт 3 км/ суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, 1 иргэн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 08:32 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэнд унаж, иргэн У /37 настай, эмэгтэй/ автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, ЯТТТөвд хүлээлгэн өгсөн ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СОХОР П...А ЮМ УУ? ТЭГЭЭД Ч УХСАН НҮХНЭЭСЭЭ ТОДОРХОЙ ЗАЙД АНХААРУУЛАХ ТЭМДЭГ ТАВИХ ЁСТОЙ ЭНЭ ДАРХАНЫХАН БИТГИЙ ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙГААРАЙ АРХИЧИД ОЛОНТОЙ БӨГСЧИД БАС ОЛОНТОЙ БОЛИОРОЙ ТААНУУД.