Алга болсон мотоциклтой иргэнийг эсэн мэнд олжээ

Сумын төвөөс мотоциклоор яваад сураггүй болсон 23 настай эрэгтэйг шуурхай эрэн хайж, эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 335 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат иргэн Д нь сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д /23 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг 05:48 цагаас эхлэн зохион байгуулж 06:05 цагт тус багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас эсэн мэнд олсон гэж ОБЕГ мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.