ДЭЛХИЙ

Тайванийн эргийн ойролцоо Хятадын арми цэргийн сургуулилт хийжээ

Өчигдөр Тайванийн өмнөд эргийн ойролцоо Хятадын арми цэргийн сургуулилт хийсэн учир цэрэг илгээж хариу арга хэмжээ авсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Хятадын энэ үйлдэл “өндөр түвшний аюул занал” хэмээн Тайванийн албан тушаалтнууд буруутгасан юм. Хятад улс Тайванийн ойролцоо 32 нисэх онгоц байршуулж, байлдааны хөлөг онгоцтой цэргийн сургуулилт хийсэн бөгөөд Тайванийн эргээс 40 миллийн зайд байлдааны сургуулилт хийсэн нь олон улсын дүрмийг зөрчиж байгаа үйлдэл гэв. Иймд Тайванийн тал агаарын болон хуурай замын цэргүүдээ илгээсэн бөгөөд ажиглаж, сэрэмжлүүлэх байдлаар зохих арга хэмжээг авсан байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд урьдчилан мэдэгдэлгүйгээр цэргийн сургуулилт хийсэн нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтойгоор халдсан явдал бөгөөд улсынх нь тогтвортой байдлыг өдөөн хатгаж байна хэмээн мэдэгдсэн юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Тайванийн ойролцоо сөнөөгч онгоц, байлдааны хөлөг онгоцны байршуулалтаа нэмэгдүүлж, тус арал өөрийнх нь нутаг дэвсгэр гэсэн шаардлагаа шахамдуулсаар байгаа билээ. Гэвч Тайбэй үүнийг эрс няцааж буй. Мөн Бээжингийн бүс нутаг дахь бусад арлуудын ойролцоо цэргийн хүчээ харуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Филиппин, Вьетнам зэрэг улсуудтай газар нутгийн маргаантай бүсүүдэд илүү түрэмгий байр суурийг баримтлах болсон талаар олон улсын шинжээчид онцолсон байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button