Нийт 64, улсын цолтой 38 бөх гурвын даваанд барилдана

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдаан өчигдөр (2025.02.27) эхэлсэн. Энэхүү барилдаанд улсын цолтой 67 бөх зодоглосон. Гэвч хоёр давааны дараах байдлаар улсын цолтой 38 бөх үлджээ.
Улсын цолтой бөхчүүдээс нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, Б.Цацабшир, Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Сугаржаргал, Ш.Дарханбат, Х.Оргилболд, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар өвдөг шороодсон.
Харин хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Зоригтбаатар, Б.Одгэрэл, Д.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Цэрэнтогтох, Х.Цогтгэрэл, Ц.Сандагдорж, Б.Мижидсүрэн, Б.Сосорбарам, Д.Тогтохжаргал, Д.Төрболд, Э.Мөнхжаргал нар унасан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.