Нийгмийн

ХӨСҮТ: ЧД-ийн эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд вакцинд хамрагдана уу

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны хоёрдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхдүүд байсан байна.

Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бага насны хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тул эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу!

Улаанбурхны зөөвөрлөгдөн лабораториор батлагдсан тохиолдолтой холбоотой дотоодын халдвар бүртгэгдсэн тул ЭМЯ, ХӨСҮТ-ийн идэвхжин ажиллаж байгаа тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөлт, тандалт хариу арга хэмжээ, санхүүжилт, эрсдэлийн харилцааны багуудын гишүүдийн өргөтгөсөн хурлыг ХӨСҮТ-д зохион байгуулж, багуудийн авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээ, батлагдсан тохиолдлуудын эмнэлзүйн байдал, эмчилгээ, үйлчилгээ, вакцинжуулалт, цаашид авах арга хэмжээ, зөвлөмж, нөөцийн бэлэн байдлын талаар хэлэлцжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button