Нийгэм мэдээ

Казахстан улсад Зүчи хааны тухай баримтат киноны зураг авалтыг эхлүүллээ

Энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Зүчи хааны тухай "Алтан эзэнт гүрэн" киноны зураг авалт эхэлжээ.

Казахстан улсын ерөнхийлөгчийн санаачилгын сангаас дэмжин санхүүжүүлж байгаа тус кино англи хэл дээрх баримтат олон ангит кино гэдгээрээ онцлог.

Кино багийнхан өнгөрсөн нэгдүгээр сард зураг авалтыг Казахстанд хийхээр шийдсэн юм. Анх киноны зургийн 40 гаруй хувийг Казахстанд хийхээр төлөвлөж байсан ч зураг авах газруудаа бүрэн судалж дууссаны дараа шийдвэрээ өөрчилсөн нь тэр юм. Мөн тухайн үед тус кинонд тоглох 350 жүжигчний 250 нь Казахстан, 100 нь Швед, Бельги, Англи, Герман, АНУ, Монголынх гэдгийг мэдээлж байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 11:25

Манайхан жаахан дургүй байдаг уу, үгүй юү ? Миний бодлоор бол казакууд Зүчийг дээдлэн тахиад явж л байг л дээ, түүнийг Чингис хааны том хүү гэдгийг бүх дэлхий мэдэж байхад тэгээд л болоо юм биш үү !
Токаевыг манайд ирээд энэ та лын сана л тавихад манай нөхөд тун таагүй хандсан нь тун буруу гэж би хувь даа боддог шүү !
Эсвэл би ухвар мөчид буруу ойлголттой явна уу ?!
Хэлээд өгөөрэй, та минь ээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button