Нийгмийн
Демаркус Казинс өнөөдөр дебют тоглолтоо хийнэ

МСБХ-ны эрэгтэй үндэсний дээд лигийн плэй-оффийн тоглолтууд өчигдөр /2025.03.09/ эхэлсэн.
Өнөөдөр олны өндөр хүлээлтэд байгаа тоглолт болох Сэлэнгэ Бодонс болон BCH Knights багуудын тоглолт болно. Тус тоглолтод саяхан монголд ирээд байгаа NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт хоёр удаа нэрлэгдэж байсан Демаркус Казинс эхний тоглолтоо хийнэ.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа, "Сэлэнгэ Бодонс багаа аваргын цом өргүүлнэ. Өөрийнхөө чадах бүхнийг хийнэ" гэж мэдээлсэн юм.
Одоогоор Сэлэнгэ Бодонс баг амжилтын хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна.
Үндэсний дээд лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтэд "Сэлэнгэ бодонс" баг 15 хожил авч тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол "Хасын хүлэгүүд" баг 19 хожлоор хүснэгтийн нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.