Булган ууланд дахин 21 янгир нутагшуулна

Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлсэн.
Улмаар 2023 оны зургадугаар сард Булган ууланд арван янгир нутагшуулсан. Мөн үүнээс дөрвөн сарын дараа дахин хоёр тооны тэх нутагшуулснаар шинэ төл мэндэлж эхэлсэн билээ. Ингээд арвижиж буй сүрэг дээр нэмэлтээр 2024 оны зургадугаар сард Булган ууланд дахин 16 янгир нутагшуулсан.

Харин энэ жилийн Булган уулын шинэ төл дөрөвдүгээр сарын 20-оос зургадугаар сарын 10-ны хооронд мэндлэх юм байна. Мөн түүнчлэн энэ оны зургадугаар сард Булган ууланд дахин 21 янгир нутагшуулахаар болжээ.
Хамгийн сонирхолтой нь Булган ууланд өмнө нь янгир нутаглаж байгаагүй гэдэг. Улмаар нутгийн иргэд уулаа янгиртай болохыг бэлгэдэл бэлд нь янгирын хөшөө барьж байжээ. Иймд тус хөшөөн дээр тоглож өссөн нэг төгсөлтийнхөн хамтарч уг үйл ажиллагааг явуулж буй. Ингэснээр янгир ямаагүй уул янгиртай болж, янгирыг даган тус ууланд төрөл зүйлийн шувуу, тарвага зэрэг үзэгдэх болоод байгаа юм.
Энэ үйл ажиллагаа нь нэг талаас тоо толгойн хэтэрч өөрөө устах аюулд орсон Богд уулын янгирын сэлгэн нутагшуулах, нөгөө талаас янгиргүй уулыг янгиртай болгож экологийн шинэ бүр байгуулах тустай ажил билээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.