Энтертайнмент

Бун Жун У-гийн шинэ уран бүтээл "Mickey 17" нээлтээ хийснээсээ хойш бокс оффисыг тэргүүлсээр байна

БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн ээлжит уран бүтээл "Mickey 17" кино нь Өмнөд Солонгос болон Өмнөд Америкийн кино театруудад нээлтээ хийснээсээ хойш 2 дахь долоо хоногтоо бокс оффисын жагсаалтыг тэргүүлээд байна.

“Parasite” киногоороо Оскар, Каннын кино наадмаас шагнал хүртсэнээс хойшхи түүний шинэ кино бөгөөд гол дүрд нь Robert Pattinson тоглосон билээ. “Mickey 17” нэртэй уг бүтээл нь үзэгчдийн хүлээлтээс давсан уран бүтээл болж буй талаар кино шүүмжлэгчид онцолжээ. Өмнөд Солонгосын Кино Урлагийн Зөвлөлөөс тус киног 2 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийснээс нь хойш 2 сая хүн үзсэн хэмээн мэдээлэв. Өмнөд Америкийн 3807 кино театраар нээлтээ зэрэг хийсэн уг кино нь 19.1 сая ам.долларын орлого олоод байна.

Өвөрмөц дүрслэл, чансаатай зохиол болон сайн дүрүүдээр кино багаа бүрдүүлдгээрээ алдартай Бун Жун У-гийн энэхүү уран бүтээл нь түүний найруулагчийн ур чадварыг дахин харуулсан онцгой бүтээл хэмээн үнэлэгдсээр кино үзэгчдийн дунд аль хэдийнэ яригдаад эхэлжээ.

“Mickey 17” нь 2050-иад он буюу ирээдүйд харь гариг дээр үйл явдал нь өрнөх бөгөөд dark comedy, Sci-fi  төрлийн кино бөгөөд гол дүрүүдэд Robert Pattinson, Steven Yeun, Michael Monroe нар тогложээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button