ДЭЛХИЙМэдээНийгмийнУРЛАГшуурхай мэдээЭнтертайнмент

007 Жеймс Бонд: “Үхэх цаг биш” шинэ цуврал анги нээлтээ хийнэ

Алдарт тагнуулын ажилтан 007 Жеймс Бондын шинэ киноны Дэлхийн нээлт Лондонгийн “Альберт Холл”-д есдүгээр сарын 28-нд болох төлөвтэй байна. Энэ удаагийн ангийн нэр нь “Үхэх цаг биш” /No Time To Die/ гэх нэртэйгээр үзэгчдийн хүртээл болно.

Киноны продюсероор Майкл Уилсон /Michael Wilson/, Барбара Брокколи /Barbara Broccoli/, найруулагчаар Кэри Фүкүнага /Cary Joji Fukunaga/, харин гол дүрийг мэдээж алдарт жүжигчин Дэниэль Крейг /Daniel Craig/ бүтээсэн юм.

Шинэ бүтээл есдүгээр сарын 3-наас эхлэн кино театруудын дэлгэцээр гарч эхэлнэ. Нээлтийг өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард гаргах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн тахлын улмаас олон удаа хойшлуулсан юм. Жеймс Бондын шүтэн бишрэгчид шинэ ангийг тэсэн ядан хүлээсэн ба бүтээлийг дижитал хэлбэрээр гаргаж өгөхийг хүсч байсан удаатай.

“No Time To Die” бол Жеймс Бондын 25 дахь цуврал анги. Тэдгээрийн 5 цувралд нь жүжигчин Дэниэль Крейг гол дүрд тоглосон. Харин энэ удаад мөн л гол дүрд тогслосон ба өмнөхтэйгээ нийлээд 6 дахь удаагаа Бондын дүрийг бүтээсэн нь ажээ. Нэмж сонирхуулахад, Дэниель Крейгийн хувьд дахин Жеймс Бондын дүрийг бүтээхгүй гэж мэдэгдэж байсан ч тоглосон билээ. Магадгүй, дараа дараагийн цувралуудад тоглохыг үгүйсгэхгүй.

(Эх сурвалж: jamesbond.fandom)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x