НийгмийнУРЛАГЭнтертайнмент

Б.Чингүүний найруулсан кино АНУ-д нээлтээ хийнэ

Найруулагч Балхжавын Чингүүн ээлжит уран бүтээлээ туурвижээ. Энэ удаагийн бүтээл нь “Six Feet” нэртэй уран сайхны кино юм. Уг кино нь найруулагчийн бие даасан долоо дахь бүтээл аж.

Найруулагч Чингүүн  цахим хуудсандаа “Коронавирусийн цар тахал эд давлагааны үед хэсэг уран бүтээлчид бид зориг гарган нэгэн уран бүтээлийг Америк улсад хийж гүйцэтгэсэн. "Six Feet" киноны үйл явдал нь "цар тахлын үед өрнөх ба хүний шунал, эрх мэдэл, Монгол хүний мөн чанарын тухай" гарах адал явдалт, драмын төрлийн кино юм” гэж тодорхойлжээ.

“Six Feet” уран сайхны кино Виржиниа  мужын Arlington Draft House-д зургадугаар сарын 12,13,19,20-нд гарна.

Тасалбарыг www.arlingtondrafthouse.com руу орж захиалаарай.

  • 6/12 - 2:00pm Кино нээлт
  • 6/13 - 12:00pm 3:30pm
  • 6/19 - 12:00pm 3:30pm
  • 6/20 - 3:30pm

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button