Хөгжөөн дэмжигч охид: Заал дүүрэн хүн байвал өөртөө илүү итгэлтэй болдог

Монголын сагсанбөмбөгийн хөгжөөн дэмжигч охид нь сагсанбөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон нийтэд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэд зөвхөн тоглолт үзэж, тамирчдын амжилтанд баярлах төдийгүй, спортыг сонирхогчдод сагсанбөмбөгийн соёл, мэдлэгийг түгээж, олон нийтэд спортын хандлага, соёлд эерэгээр нөлөөлдөг.
Ийнхүү сагсанбөмбөгийн үндэсний дээд лигийн 30 дахь улирлын тоглолт дахь хөгжөөн дэмжигч охидтой цөөн хором ярилцлаа.
-Энэ жил анх удаа хөгжөөн дэмжигч хийж байна уу?
-Тийм ээ. Манайхан бүгд анх удаагаа үндэсний дээд лигийн хөгжөөн дэмжигчээр бүжиглэж байна. Улирал эхлэхийн өмнө бэлдэж, тоглолт болгоноор бүжиглээд нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө.
-Талбай дээр гарахад ямар санагддаг вэ?
-Огшдог шүү дээ. Гоё байдаг. Заал дүүрэн хүмүүс байх үед илүү гоё мэдрэмж авна. Талбай гал халуун мэдрэгддэг. Олон хүн байхын хэрээр илүү өөртөө итгэлтэй бүжиглэдэг. Харин заал хүн багатай байвал тийм ч өөртөө итгэлтэй байдаггүй ээ.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Ер ньлиг эхлэхийн өмнө ихэнх хөдөлгөөнөө жигдлээд, бэлдчихсэн. Одоо бол байнга л бүжиглэж байгаа учраас өдөр болгон л бэлтгэл гэсэн үг. Заримдаа амралтын өдрүүдээр цуглаж, бэлтгэлээ хангаж, хөдөлгөөнөө зэрэгцүүлэх тохиолдол байдаг.
-Хэрхэн хөгжөөн дэмжигч болсон бэ?
-Ерөөсөө л бүжиглэх дуртай. Үүнийгээ хөгжүүлэх боломж гарч ирсэн юм болов уу. Сагсан бөмбөг хүн бүрийн хайртай спорт энэ спортыг чимэж, нандин байлгахыг их хүссэн. Тиймдээ ч хөгжөөн дэмжигч болох боломжыг атгаж авсан гэж боддог. Бидний дэмжлэг үзэгч төдийгүй тамирчдын сэтгэл зүйд нөлөөтэй байх.
-Бүжиглэж байх үеийн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Заал дүүрэн. Зөндөө алга ташилттай үеүд хамгийн гоё. Энэ улирлын нээлт, бүх одод, 30 жилийн хүндэтгэл гээд бүгд хамгийн гоё дурсамжууд.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.