Нийгэм мэдээ

С.Төгсжаргал Зүүн азийн сагсан бөмбөгийн лигийн зөвлөх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Азийн хамгийн том лигүүдийн аварга багуудын нэгтгэсэн Зүүн Азийн Супер лигт (East Asian Super League-EASL) МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг оролцохоор болсон билээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 07-09-ны өдрүүдэд Макао хотод энэ улирлын аваргын тоглолт болж 2025 оны Зүүн Азийн Супер лигийн аварга багаар Япон улсын Хирошима Драгонфлайрс баг аварга боллоо.

Финалын тоглолтын үеэр Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт зохион байгуулагдсан ба МСБХ-ны төлөөлөгчид чуулга уулзалтанд урилгаар оролцлоо.

Мөн тус чуулганы үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал (Advisory Board) болж тус зөвлөлийн гишүүнээр Монгол улсыг төлөөлж МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал ажиллахаар боллоо. Энэ нь Олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол улсаас төлөөлөгч ажиллаж буй анхны тохиолдол болж буй юм.

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг нь Зүүн Азийн Супер лигийн 2025-2026 оны улиралд БНСУ-ын KBL лигийн аварга баг, Филиппиний PBA лигийн дэд аварга, Японы B лигийн Хирошима Драгонфлайрс багуудтай нэг хэсэгт орохоор болжээ. Ирэх улирал дээрх Азийн шилдэг багууд Монгол улсад ирж тоглох ба сагсан бөмбөг сонирхогчид Азийн топ багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болж байна.

Мөн Японы лигийн төлөөлөгчид Монгол улсаас тоглогч авах сонирхолтой байгаагаа илэрхийлж хоёр тал хамтран ажиллахаар болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button