Нийгэм мэдээ

1хBet-ээр спонсорлуулж, дуугаа гарган, тоглолтоо хийдэг УРЛАГИЙНХАН

Манай улсад 1xBet жилдээ нэг сая ам.доллароор спортын баг, дуучид, инфлүүнсер, юүтүберүүдийг ивээн тэтгэж, 500 сая ам.долларын ашиг олдог гэсэн тооцоо бий.

Үүн дээр тулгуурлан 1xBet-ээр санхүүжиж, тоглолт, хөгжмийн наадам болон дууны клипээ дүрсжүүлсэн соёл урлагийнхныг нэрлэж байна.

Монголд 1xBet-ийнхэн маш олон төрлийн аргаар сурталчилгаагаа хийж, олон нийтэд түгээдэг. Үүний нэг нь уран бүтээлчид, болон урлагийн тоглолтууд юм. Тэд ямар байдлаар, хэрхэн урлагийнханд нөлөөлж, хүмүүст далд ил сурталчилгаагаа хийж байгаа талаар жишээ дурдан тайлбарлая.

Эх сурвалжууд, "1xBet урлагийн тоглолт болон уран бүтээлчдийг 200-300 саяар санхүүжүүлдэг" хэмээн мэдээлж байна.

-1хBet-ийн санхүүжилтээр тоглолтоо хийсэн уран бүтээлчид-

2023 онд "Опозит" хамтлаг XMF /Хуур хөгжмийн фестиваль/ есдүгээр сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийж байв. Тухайн үед бүх цаг үеийн тоглолтын урьдчилсан тасалбар борлуулалтын рекордыг албан ёсоор эвдсэн тоглолт болсон гэдгээрээ онцгойрч байв.

Гэхдээ тухайн тоглолтын албан ёсны ивээн тэтгэгч "1хBet" байсан юм.

"Хамгийн сайхан нь" тоглолтод "Punk and Rap", "Nmn", "Choidog" гэх уран бүтээлчид оролцсон. Мөн "Опозит" хамтлаг 1хBet-ээс санхүүжилт авч дөрвөн дууг клипжүүлсэн.

2023 онд "Intro" олон улсын электроник хөгжмийн наадмыг 1хBet ивээн тэтгэж, зохион байгуулжээ. Тус наадамд олон улсын нэр хүндтэй 16 уран бүтээлчид, Монголын электрон хөгжмийн төлөөлөл болон сонгогдсон 51 уран бүтээлч оролцож байсан юм. Мөн тухайн наадмыг нийслэлд байх томоохон дэлгэцүүд дээр харагдахуйцаар сурталчилж байв.

Ингэхдээ тэдний сурталчилгааг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын эзэмшлийн “Shangri la mall” барилгын дэлгэцээс харж болно. Мөн Сүхбаатарын талбайн урд байх Нийслэл дэлгэцээр 1хBet-ийг олон нийтэд сурталчилж байв.

2024 онд мөн адил XMF-д реппер Н.Цэцэнбилэг тоглолтоо хийсэн. Тус тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч нь 1хBet. Ahuna, Ankhmaa, Don Dior, Fla, Uka, The C, 168, Wolfizm гэх уран бүтээлчид оролцсон. Мөн реппер Н.Цэцэнбилэг 1хBet-ийн санхүүжилтээр гурван дуугаа дүрсжүүлсэн.

-Өөрсдийн дууг 1хBet-ээр санхүүжүүлж, дүрсжүүлсэн уран бүтээлчид-

-Залуу уран бүтээлч Б.Ихэрсувд арван сарын өмнө "Good Witches" гэх нэртэй уран бүтээлээ гаргаж байжээ. Мөн дахин өнгөрсөн оны наймдугаар сард "Choo Choo" гэх уран бүтээлээ 1хBet-ээр ивээн тэтгүүлэн олны хүртээл болгожээ.

-Mad Suey рекордсын үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Тамир нь арваннэгэн сарын өмнө "Baigaliih" нэртэй дуугаа цацсан. Тухайн дууны эхлэл хэсэгт "Erkhes 1xBet"-ийн логог оруулсан нь түүний ивээн тэтгэгч гэдгийг баталж байгаа юм.

-Мөн реппер Limit King арван сарын өмнө реппер Thunder-тай хамтран "Love Me" дуугаа 1хBet-ээр ивээн тэтгүүлэн гаргасан байна. Үүний дараа найман сарын өмнө дахин нэг дуугаа цацсан нь "Moto Gang" юм.

-Young MoG зургаан сарын өмнө Young Sub, Aryanna, Trauma гэх шинэ залуу уран бүтээлчидтэй хамтран "Young Kings" дуугаа цацжээ. Уг дууг "Erkhes 1хBet" ивээн тэтгэсэн байна.

-Baji Yalalt 2022 онд анхны дугаараа үзэгчдийн хүртээл болгосон тус нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч нь 1хBet. Тэд эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл урлаг соёлынхон болон олны танилуудыг оролцуулсан 227 дугаарыг хийжээ.


Үүнээс харахад, манай улсын хуулийн цоорхойг 1xBet-ийнхэн ашиглан дураараа дургиж, реклам сурталчилгаагаа хаа сайгүй нээлттэй хийдэг. Түүгээр ч зогсохгүй уран бүтээлчдийг ивээн тэтгэж, тоглолт, клипэнд хэдэн зуун саяар нь зарцуулж, рекламаа хийж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 1xBet, Melbet гэх мэт төрөл бүрийн цахим мөрийтэй тоглоомыг тоглосон, зохион байгуулсан, зуучилсан, сурталчилсан бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ, иргэн, аж ахуйн нэгж, инфлүүнсер, юүтүбер, урлагийнхан, ТВ, Фм радио гэх мэт олон нийтийн сувгаар 1xBet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн юм.


-Тэгвэл олон улсад 1хBet-ийг хэрхэн зохицуулсан бэ-

Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон олон улсын жишээг дурдвал:

  1. ОХУ: 1xBet-ийг албан ёсоор хааж, сурталчилгаа явуулсан хүмүүсийг шийтгэсэн. Оросын эрх баригчид 1xBet-ийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн 2022 онд албан ёсоор хориглож, уг платформыг сурталчилсан олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдийг их хэмжээний торгууль, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлагад татсан.
  2. Франц: Цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон. Францын Засгийн газар цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр явуулахыг эрс багасгаж, зөвхөн тодорхой насны хүмүүсийн хандаж болох платформуудад зөвшөөрдөг болсон.
  3. БНХАУ: Онлайн мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон. Хятад улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож, VPN ашиглан тоглож буй хүмүүсийг ч илрүүлж, хатуу хариуцлага хүлээлгэдэг. Tencent зэрэг томоохон технологийн компаниудыг мөрийтэй тоглоомын платформуудтай хамтрахыг бүрэн хориглосон.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 08:20

Oros chn 1xbet eese aimr bootsooni site tai hvmvvs shvvv sudalgaa hii oorsdiinho platform drl bootsoogo tawidg hvmvvs

Зочин
Зочин
3 сар 13, 2025 08:53

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
3 сар 13, 2025 21:23

Энэ чажииг гэж хагартлаа баян айлын өөр баян мөртлөөө шун�##� гэж аймар

Холбоотой мэдээ

Back to top button