Нийгэм мэдээ
Тооцоолол: 55 м.кв хуучин орон сууц худалдаж авахад дунджаар 247 саяыг төлнө

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөнийг өчигдөр /2025.03.12/ мэдээллээ.
Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өссөн үзүүлэлттэй байгаа аж. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөгтэй байна. Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй. Харин хуучин орон сууцны үнэ 1 м.кв нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу 5.67 сая төгрөгт хүрчээ.
Дээрх тоон мэдээлэлд түшиглэн энгийн тооцоолол хийж үзье.
Иргэн А дундаж м.кв буюу 55-60 м.кв байр худалдан авахаар төлөвлөж байгаа гэж бодоход
- Хуучин орон сууцны дундаж үнээр тооцоолоход 247-270 сая төгрөгөөр
- Шинэ орон сууцны дундаж үнээр тооцоолон үзвэл, 242-264 саяыг зарцуулах юм байна.

О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.