СПОРТ

"ИНҮТ YES TLG" багийн өрсөлдөөн энэ улирлаар өндөрлөж, тэд тарж байна

МУГД С.Тулга дасгалжуулагчтай "ИНҮТ YES TLG" багийн өрсөлдөөн энэ улирлаар өндөрлөж байна.

Тодруулбал, "ИНҮТ YES TLG" баг 2024-2025 оны улиралд 5-33 амжилттайгаар хүснэгтийн аравдугаар байраар улирлыг өндөрлүүлсэн.

Тэд М Хөгжлийн лигт Ховд Шонхорууд багтай ирэх жил дээд лигт өрсөлдөх эрхийн төлөө Плэй-Иний цувралд өрсөлдсөн. Гэхдээ харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Үүний дараа дасгалжуулагч МУГТ С.Тулга М хөгжлийн лигт тоглохгүй ба багийн тамирчид өөр багууд руу явах болсон талаар мэдэгдсэн.

МУГД С.Тулгын хувьд ирэх жилээс Узбекистан улсын сагсанбөмбөгийн шигшээ багт ажиллахаар болсон. Энэ сарын эхээр Узбекистан улсад сургалт, семинар зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Иймд "ИНҮТ YES TLG" баг ирэх улиралд дээд лиг болон М Хөгжлийн лигт өрсөлдөхгүй ба багийн тамирчид өөр баг руу шилжиж, тус багийнхан тарж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button