Гадаад мэдээДЭЛХИЙ
Юн Сок Ёлыг дэмжигчид болон эсэргүүцэгчид Сөүлд жагсана

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласан, үймэн самуунд уриалсан хэргээр түүнд улс төрийн импичмэнт хийгээд байсан билээ.
Улмаар арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн дэглэм зарласан гэх үндэслэлээр түүнд ял тулгасан нь хууль бус хэмээн Сөүл хотын төв дүүргийн шүүхэд Юн Сок Ёл хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авч сулласан. Харин одоо БНСУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх шүүхийн шийдвэр ойрын хугацаанд гарахаар хүлээгдэж байна.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр /2025.03.15/ Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг дэмжигч, болон эсэргүүцэгчдийн жагсаал болох юм байна.
- Жагсаалд Юн Сок Ёлыг эсэргүүцэгчид үндсэн хуулийн цэцийн шүүх хурлын шийдвэрийг хүлээж буй энэ үед Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж, Кёнбок ордны гадна цуглахаар төлөвлөжээ. Мөн үүний дараа жагсагчид Сөүлийн Үндсэн хуулийн цэцийн байрны гадна очих аж.
- Харин Юн Сок Ёлыг дэмжигчид Консерватив христийн бүлэглэлүүд, тэр дундаа пастор Чон Гван Хүн тэргүүтэй "Солонгосыг аврах" хөдөлгөөн Сөүл хотын төв болон Ёыйдо дүүрэгт болно гэдгийг жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten