Гадаад мэдээДЭЛХИЙ

Прокурорууд Юн Сок Ёлд 10 жилийн хорих ял оноохыг санал болгожээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдсон хэргээр ял сонссоноо давж заалдаж буй. Тэгвэл түүний хэргийг хариуцан ажиллаж буй прокурорууд 10 жилийн хорих ял оноохыг шүүгчдэд санал болгожээ. Тэр өмнө нь нэгдүгээр сард болсон шүүх хурлаар таван жил хорих ял сонсоод байсан юм. Тухайн үед шүүх түүнийг мөрдөн байцаагчид ажлаа явуулахад нь саад учруулсан буруутай гэж үзсэн билээ.

Давж заалдах шатны хурал дээр прокуроруудын нэг нь “Тэр ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, үндсэн хуулийн дэг журмыг улдаа гишгэн, улс төрийн эрх мэдлийг хувьчилсан тул гэмт хэргийн мөн чанар маш хүнд. Шүүх анх шийдвэр гаргаснаас хойш тэр ард түмнээс уучлалт гуйх боломжтой байсан. Гэвч шалтаг тоочсоор, өөрийгөө гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсээр байна” гэжээ. Давж заалдах шатны шүүх зургаадугаар сард шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Korea Herald

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорчин
Хорчин

Энэ хангу өвгөн ял авах нь үхэр монголчууд бидэнд ямар хамаатай юм бэ? өөрсдөө суудлаа олохгүй нам дотроо олон фракц болоод чухам л алингаа алдаж байхад даа.

Холбоотой мэдээ

Back to top button