СпортСПОРТ

“Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Гүржид болох Тбилисийн Их дуулга тэмцээн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнд зодоглохоор 52 улсын 435 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button