Аса аварга "Танан Гарьд"-ыг дахин авчрах уу

Сагсан бөмбөгийн "Танан Гарьд" багийг сүмо бөхийн 68 дахь удаагийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж буцаан авчрах уу.
Тэрбээр, олон жил маргаан дагуулсан циркийг өнгөрсөн онд "Аса арена" болгож, ашиглалтад оруулсан. Тус арена нээлтээ хийсэн цагаас нь эхлээд Д.Дагвадорж сагсан бөмбөгтэй нэр холбогдох болсон. Өмнө нь "Дээд лигийн багийн анхны эмэгтэй эзэн" гэж цахим хуудаснаа постолж байв.
Өчигдөр дээд лигийн плэй-оффын тоглолтоор "BCH Knights" баг ялагдал хүлээж, хасагдсан юм. Үүний дараа аса аварга цахим хуудаснаа дахин "Гарьдийг сэргээцгээе" гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Сагсан бөмбөгийн үнэнч үзэгч, "Танан Гарьд" багийн фанатууд түүнийг ирэх улирал BCH Knights багийг дахин сэргээж, хуучин багийг буцааж, авчирна гэдэгт итгэлтэй байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнээс циркээ авах шаардлага л тавина.
Чи цирк гэж мэдэх үү м�##�аа