"Ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийн бие тогтворжсон, удахгүй эмнэлгээс гарна"

Төв аймгийн нутаг дэвсгэрт түргэний тэрэг автобустай мөргөлдөж, зургаан хүн газар дээрээ амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртсэн хэрэг /2025-03-11/-ны өдөр гарсан.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдсэн байдаг.
Уг хоёр хүүхдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч, 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай ирсэн.
14 настай хүүхдийн хувьд дунд чөмгөний хагалгаанд орж, бие тогтворжсон. 7 настай хүүхдийн бие мөн тогтвортой, нэг нь толгойн мэс заслын тасагт, нөгөө нь хавсарсан мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.
Өмнөх мэдээллийг дараах холбоос дээр дарж уншина уу
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.