Ногоон автобусны шүүх хурал 16 дахь өдрөө үргэлжилж байна

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар улсын яллагч нар нотлох баримтыг шинжлэн судлуулж байна.
Он дамнан хойшилсоор ирсэн тус шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Нэг бүр нь 339 сая 646 мянга 535 төгрөгийн үнэтэй BS 106 гэсэн автобусыг шаардлага хангасан эсэхийг шалгаж, төрийг төлөөлж автобус худалдан авах уу, авахгүй юу гэдгийг шийдэх нь Нийслэлийн алба хаагчдын мэдэл байв.
Гэвч хөдөлгүүрийн зөрүүтэй, техникийн шаардлага хангаагүй автобусыг төрийн мөнгөөр худалдан авч, акт үйлдсэн байдаг.
Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар нараас гадна ажлын хэсгийн гишүүд анхаарал татдаг. Тэд шүүх дээр өгч буй мэдүүлэгтээ "Бид юун дээр гарын үсэг зурж байгаагаа огт мэдээгүй" гэж дурдсан нь анхаарал татсан.
Ажлын хэсгийн тус гишүүдийн талаар бэлтгэсэн мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Мөн энэ долоо хоногийн хуралдаанаар улсын яллагчийн танилцуулсан мэдээлэлд Тэнүүн огоо ХХК-д давуу эрх олгож тендерт шалгаруулсан нь ил болоод байгаа билээ.
Улсын яллагчийн танилцуулсан мэдүүлэг бүхий баримтыг ЭНД дарж харна уу.
Шүүх хурлын шууд дамжуулалт:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.