2025 оны төсөвт ДНБ-ий өсөлтийг 8 хувиар төсөөлсөн ч 5 хувьд байх тооцоололтой байна

2024 оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий бодит өсөлт 5.6 хувьтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурсан үзүүлэлт байсан билээ.
Эдийн засагчдын таамагласнаар ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны III улиралаас нэмэгдэнэ гэж байсан ч 4.9 хувь буюу буурсан дүнтэй гарсан. Ковидын дараа ДНБ-ий өсөлт эрчимтэй сэргэж 7.4 хувьд хүрсэн ч ийн агшсан нь эдийн засгийн өсөлт буурсантай холбон тайлбарлаж байсан юм.
Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцоолсноор 2026 онд ДНБ-ий өсөлт 5.40 хувь, 2027 онд 5.50 хувь гэсэн урьдчилсан таамгийн дэвшүүлсэн бөгөөд энэ нь харьцангуй өөдрөг төсөөлөл гэдгийг ч онцолж байлаа. Энэ онд өсөлт 5 орчим хувьд хадгалагдах талаар мөн "Дунд хугацааны макро эдийн засгийн төсөөлөл"-д танилцуулсан бөгөөд 2025 оны төсөвт тусгасан ДНБ-ий өсөлт 8 хувьтай байна гэдэг хэт өөдрөг тооцоололтой ийн зөрөв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.