НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

"Ноорог медиа"-гийн ажилтан А.О-г нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

Цагдаагийн байгууллагаас "Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь “Ноорог” пэйжид ажилладаг ба төгрөгийн дансуудаар 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын, 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын баримт тус хийсэн нөхцөл байдал тогтоогдсон" гэж мэдээлж байв.

Тэгвэл дээрх нэрсүүд дунд дурдагдсан А.О-д шүүхээс нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Шүүх байгууллагын албан мэдээнд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д  2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2025 21:15

Киногоо авьяаа пи�####� нараа

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:02
Reply to  Зочин

Юун кино эд нарын кино гэж юу байдгиим үхсэн баас

Зочин
Зочин
3 сар 22, 2025 21:16

Дотроосоо нэг нь үүрэх л юм байна даа

Иргэн
Иргэн
3 сар 22, 2025 21:21

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛ ЁСТОЙ ТЭНЭГЭЭ МИНИЙ НӨХӨР МӨРИЙТЭЙ ТОГЛООД МУУ ГӨЛӨГ ЧИНЬ ХӨӨШ ХӨГШИН АВГАЙГИЙН ХАГСААГ ГАРГАЖ ӨГӨӨД МӨНГӨ АВЧ ТОГЛООД ТЭГЭЭД БАРИГДАНГУУТАА БАНТААД ХОЁР ТӨМСӨГӨӨ НЯЦ АЛХДААД ХЭНД Ч ҮГҮЙ БОЛСОН ШҮҮ.АЯГҮЙ БОЛ ЭНЭ ГӨЛӨГНҮҮД Л БАЛЛАСАН БАЙНА.МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ХАР МӨРТЭЙ ТӨМСӨГГҮЙ НӨХРӨӨР Ч БИ ЯАХЫН БООВ НЬ БОСОХОО БОЛЬСОН ЯАГААД Ч ӨНДИЙХГҮЙ ШОЛБОЙСОН ҮХСЭН ОГОТНОО ШИГ БОЛЧДЫН БАЙНА.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:04

Иим тэнэг ш�##�дан банди нар иим л юм хиинэ харин ард нь байгаа могой бариулагчдыг л олох нь чух�##� шүү

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:06

Сайдыг юу юу гэж хуцаад байлаа хэсэг мунхагууд үнэн нь ингээл гараад ирж байна шүүдээ цагдаа прокурор сайд нартаа баярл�##�аа

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:11

Хөөрхиидөө манай зарим маанагууд хэлмэгдлээ хэрэг тохлоо нэгэнд нь үүрүүллээ бусад 5г хорь ч гэх шиг б�##�айрч байнаа шүүх үү та нар

Ноорог
Ноорог
3 сар 22, 2025 22:21

Л�##�ар шүүх

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:57

Цахим мөрийтэй,тоглоом тоглосноор их хэмжээний мөнгө төгрөгөө �##�даж амиа хорлосон үйлдэл зөндөө гарч байгаа тул хаах хориглох нь зөв Энэ төрлийн луйврыг хорихгүй байгааг ажв�##� төрд гарагсад байгсдын хүүхдүүд байх шиг Телевизээр танилцуулах таниулах шоу нэвтрүүлэгт оролцуулж олон түмэнд танил болонгуут цахим тоглоом,койн гэх мэтээр зохион байгуул�##�ттай луйвар хийлгэж байх шиг Ард Ганхуягийг нэрлэмээр санагдлаа

Зочин
Зочин
3 сар 23, 2025 09:21

Шийтгэл нь сул байна

Бодит байдал
Бодит байдал
3 сар 23, 2025 21:57

Нэг нөхөр цахим мөрийтэй тоглосны шанд �##�бан газраар нь баривчилж ,мэдээлж,ш�##�гаж,�##�бан газарын болон бусдынх нь нэр хүнд будаа! Мөрдөгч хариуцлагаа хүлээ!.Зун Гарамжавыг баривчлангуут уурхайг нь 2сар хаадаг шиг,тэр мөрдөгч, уурхай 2 сар хаасан хариуцлагаа хүлээсэн үү? Уурхай ямар өнөөдөр хаагаад маргааш нээдэг дэлгүүр үү , таср�##�тгүй ажиллах ёстой шүү !Нийтэд ил тод мэдээл Цагдаагийн дарга аа?

Холбоотой мэдээ

Back to top button