Нийгэм мэдээ

А.Баяржаргал: Зориг, эрсдэл гарган 9.3 тэрбумын асуудлын эзэн би гэдгийг зарлая

Зургаан дансаар нь 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн гэх А.О-г нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа. А.О нь “Ноорог” медиагийн ажилтан бөгөөд, нийт байгууллагын ажилчдыг хамтатган шалгаж, техник хэрэгслийг нь хураан нэгжсэн асуудал анхаарал татаж буй.

Тэгвэл А.О-гийн төрсөн ах А.Баяржаргал энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр цахим мөрийтэй тоглоомын “Торгоны зам” клубийн эзэн гэж өөрийгөө танилцууллаа. Цаашлаад, сар бүр тэднээс 75  сая төгрөг авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулж ирсэн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бийг дурдсан юм.

А.Баяржаргал “Миний дүү А.Очбаяр 2-3 жил хэвлэх үйлдвэрт ажилласан. Дараа нь “Ноорог”-т ажилд ороод удаагүй байгаа юм билээ. Дүүгийнхээ дансыг онлайн мөрийтэй тоглоомд 6-7 сарын хугацаанд ашигласан, үүгээр 9.3 тэрбум төгрөг орж бас гарч байсан нь үнэн.

Юуны өмнө “Торгоны зам” клуб болон “Ноорог” гэдэг газарт ямар нэг хамаарал байхгүйг албан ёсоор хэлж байна.  2009 онд миний бие их сургуулиудаар лекц уншдаг, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, нийгмийн идэвхтэй байсан. Тэр үед үзэл бодол нэгдсэн залуус жагсаал цуглаан хийхээр санаачилж, уриа лоозонгоо хэвлүүлж байхад цагдаа нар барьсан байдаг. Маргааш нь залуусын бүхий л итгэл үнэмшил нурсан байв. Өнөөдөр “Ноорог”-ийн залуус ч бас битгий мохоосой гэсэндээ энэ мэдэгдлийг хийхээр шийдлээ, өөрийгөө зарлахаар боллоо.

Манай аав ээж хоёрыг, хоёр дүүг, дансаа хэрэглүүлж байсан хүмүүсийг яллагдагчаар татсан. Гэтэл би энд байж байна. “Торгоны зам”-ын эзэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүн нь би. Эсвэл би шалгагдаж байгаагаа мэдэхгүй явна уу. Би өөрөө, миний хамаг техник хэрэгсэл, дата энд байна. Манай ээж 60 гарсан хүн үйлчлэгч хийдэг. Манай аав хорт хавдартайгаа сүүлийн дөрвөн жил тэмцэж яваа. Монголын цагдаагийн байгууллага, ХЗДХЯ манай аав ээж хоёрыг мөрийтэй тоглоом зохион байгуулах чадамжтай гэж үзээд байх шиг.

Эхнэр бид хоёр Истанбул хотод ажиллаж, амьдарч байсан. Цар тахлын үеэр лайв хийж, бараа зардаг болсон. Нэг удаа ачаа маань каргогоор алга болсон. 100 гаруй хүнд 45 сая төгрөгийн өрөнд орсон. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд “Хос тамга” гэж цахим мөрийтэй тоглоомын газарт би админаар, эхнэр тогоочоор ажилд орсон байдаг. Тэнд найман сар орчим ажилласан.

Нэг өдөр, “Хос тамга”-ын дансыг СХД-ийн нэр бүхий цагдаа барилт хийж, холбогдсон. “Дахиад цааш нь данс барьж үзүүлэх үү?” гэсэн зүйлийг хэлж, залгасан. Улмаар удирдлагуудтай нь тохиролцсон. Жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан сураг бий. Тэр хүний нэр ус, хэдэн төгрөг авдаг байсан бүх мэдээлэл надад бий.

“Хос тамга”-т ажиллаж байхдаа би өөрийгөө стрийм хийж чаддаг, боломжийн гайгүй ярьдаг юм байна гэдгээ олж хараад, өөрөө клуб нээе гэж шийдсэн.

Манай клуб ажиллаад, 3 сарын дараа нэг дансан дээр барилт хийсэн. Ингээд бид “Энэ хүртэл яваад больё” гэж шийдсэн. Аав ээж рүү цагдаагаас ч залгаад эхэлсэн. Яг энэ мөчид Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаагаас “Танай ажил цаашаа явж болно, ашгаа ч сайн ол” гэсэн. Тэр хүнтэй найман сарын хугацаанд хамтарч ажилласан, 400-гаад сая төгрөгийг өгсөн байдаг.

2023 оны 10-11-р сарын үед цахим мөрийтэй тоглоомын маш олон клуб зогсож байсан. Харин манай клубийн нэг л данс барилтад орж, бусдаар өнчин ишигний хохиролгүй давж гарсан. Тэр хүн байсан учраас бид энэ давлагааг давж гарсан гэж ойлгуулдаг.

2024 оны 2-3-р сарын үед тухайн хүн авдаг орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн шиг. Зохиомол байдал үүсгэж, данс барихаа нэмж, “Өгдөг мөнгөө өсгөх юм бол асуудал гайгүй үргэлжилнэ” гэж дундын хүнээр дамжуулан хэлж эхэлсэн. Маш их хэмжээний мөнгө хүссэн. Тэр хүнийг амьдруулахын тулд бид бүгдээрээ ажиллах нөхцөл байдал үүссэн. Иймд өөр хүнийг олж цаашаа ажилласан байдаг. Тэр хүнтэйгээ одоогоор 10 сар орчим хамт ажиллаж байна. Эхлээд сард 50 саяыг өгдөг байсан. Сүүлдээ 75 болгож өсгөсөн. Сар бүрийн 20-нд өгдөг. “Ноорог”-ийн залуустай холбоотой асуудал дэгдсэнээр тэр хүнд мөнгө төлөөгүй эхний сар нь болж байна.

Хүмүүс үл итгэж магадгүй. “Торгоны зам” клубийн ард эздээс нь илүү ашиг олдог нууц ноёнтон байдгийг нотлох үүднээс сонсгох бичлэг ч байна. “Жэжү, Тайланд руу нийт гурван хэсэг алба хаагчид очин шалгалт хийж байна. Та нарын байгаа газар биш биз дээ?” гэх мэтээр бичиж байсан зурвасууд нь байна.

Энэ салбарт зуу зуун цахим мөрийтэй тоглоомын газрууд байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл байгаад байна вэ. Ганцхан шалтгаан бол цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг зогсоох ёстой хүмүүс нь өөрсдөө ашиг сонирхол бий болгож, хамтарч ажилладагт байгаа юм. Монголын мөрийтэй тоглоомын ертөнцийн хамгийн том ашиг хийдэг эзэн нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өөрөө. Өнөөдөр би өөрийгөө илчилж, бүх юмаа тайлбарлаад суугаа боловч миний ард нэр нүүрээ нуусан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид надаас илүүг олж байгаа.

Биднээс мөнгө авдаг гурван цагдаад хандаж нэг удаа хэлж үзсэн. 75 сая төгрөг бага биш, барилтад орсон дансаа чөлөөлж болохгүй юу гэж. “Бид юу ч хийхгүй байх нь л ийм үр дүнтэй шүү. Ажлаа хийж эхэлбэл л та нарын ажил зогсоно шүү” гэсэн. Олзны ихийг хүртсэн мөртлөө хөшигний ард үлдэх гээд байгаа тэр хүмүүсийг илчилнэ. Цахим мөрийтэй тоглоомын салбарт байгаа мянга мянган залуусыг төлөөлөн дуугарах болно.

Эцэст нь, А.Баяржавхлан хийсэн гэм нүглээ цайруулах гэсэнгүй. Цаг нь болохоор хувь тавилангаа эр хүн шиг угтах болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сувдаа
Сувдаа

Хэдхэн сар ажиллахад л дансаар нь 9.3 тэрбум Т эргэлдэхээр ямар их мөнгө татваргүй.хуульбусаар Энэ мөрийтэй тоглоомын зах зээлд эргэлддэг нь тодорхой харагдаж бна.Энэ Торгоны зам зөвхөн 1 л клуб.цаана нь цагдаагын хамгаалалттай 100.100 н клуб үйл ажиллагаагаа явуулдаг.1 кибэрийн ажилтан 1 бус хэд хэдэн клубын ард байж ашиг авдаг гэхээр аймаар юм.Уг нь миний цагдаа намайг хамгаална гэдэг дээ.энэ үг ул болсон.Цагдаа байгууллага дотроо их цэвэрлэгээг хайр найргүй хийж.гэмт хэрэгт холбогдож бга бүх ажилтнуудаа илрүүлж.нийтэд ил зарлахгүй бол хэцүүдлээ дээ

Зочин
Зочин
Reply to  Сувдаа

Хэчнээн гэр бүлийн амьдрал там болсон бол....Ийм цагдааг шууд цаазал.

Зочин
Зочин
Reply to  Сувдаа

Баяржавхлан арай яарчихвуудаа.цаадуул нь өөрийг нь барихгүй цаг хожиж аргалах санаатай бгааг нь ойлгоогүй юм уудаа.

Зочин
Зочин
Reply to  Сувдаа

Өө за нөгөө цагдаа, тагнуулын ба шүүх прокурор нь эгэ хэргийн гол эзэд юм байна. Монгол сүйрлийн бодит жишээ энэ

Зочин
Зочин

Үнэтэй гэрч байна! Шуурхай хамгаалтанд авах хэрэгтэй дээ!

Зочин
Зочин

Эр хүн дажгүй шүү

Зочин
Зочин

Ноорог ийн нөхдүүд бидэнд юу ч байхгүй хэлмэгдүүллээ гэж хуцацгаагаад байсан хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж л таарна энэ хулгайч нар цахим мөрийтэй тоглоомоор хэчнээн олон хүний амьдралаар тоглосон бол үр хүүхдийг өнчирүүлж гэр бүл салгасан бол ээж аав нь өндөр настай бас өвчтэй гэж хуулиас гадуур байж болохгүй шүү дээ өөрсдөө болохоор өндөр настай өвчтэй байдаг бусдыг яагаад хайрлах сэтгэл байсангүй вэ новшнууд үйл тараа эдлэнэ дээ

Зочин
Зочин

Хм, том юмны үзүүрээс нь татаж гаргаж иржээ. Цагдаа нарыг ч тагнуулынхан мэдээд мөрдсөн байна

уншигч
уншигч

Ene unen bol, Noorog deer Zasgiin gazraas am barikh ajillagaa yavuulsan ni batlagdaj, Tsagdaagiinkhan huuli murdukhgui, zuvkhun uls turiin zakhailgaar uil ajillagaa yavuuldag ni notlogdoj, darga nar ni ogtsorj huuliin hariutslaga huleehees uurtsgui bolloo doo

Зочин
Зочин

Бүткү гар байна

Зочин
Зочин

Мундаг залуу бна. Сайн илчлээд өгөөрэй.

зочин
зочин

Хуулийнхан, цагдаагийнхан нурж байх шиг. ЕС-ын мэдэгдсэнээр баг хуулагдсаар байгаа бололтой.

Зочин
Зочин

Шүгэл ч үлээлээ, өөрийгөө ч илчиллээ. цагдаа нар өнгөрчээ.

Зочин
Зочин

Цагдаагийнхан ер нь бол нийслэлийн зугаа цэнгээний бизнесийг атгадаг. Түүн дотор Увс, Ховдынхон зонхилдог. Баар, ресторан, тоглоомын газар, бууда-л гэх мэт.

Зочин
Зочин

Цахим залилангийн хэрэг цагдаа прокурор дээр очоод замхардаг нь ийм байх нээ. Бүх юм нь банк нь данс нь эзнийх нь нэр хүртэл байхад эзэн холбогдогчгүй гээд Хохирогчид эргүүлж мөнгө олж авч чаддаггүй

Зочин
Зочин

За энэ хүний амьдрал бүрхэг болоод л явчихлаа

ЗочинЗочин
ЗочинЗочин

Хүнд тар тусмаа төрсөндөө аав ээж ах дүүдээ гай болж салгаож яваа юм бөйж гавъяа байгуулсан аятай

тулга
тулга

сөрөг базаа ингэж хийхгүй ээ

Зочин
Зочин

Олз гэчихжээ.Иргэдийн амьдралаар тоглож хялбар, луйврын аргаар мөнгө олно.Олз гэдэг чинь өөр утгатай!

Иргэн
Иргэн

Tsagdaa nar ih zuudag shuu zuultaar ger bul ch salgadag

Иргэн
Иргэн

Монгол улсын хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг давхар хянадаг , гүйцтгэх ажилгаа явуулдаг болмоор юмаа ( дундаа ордоггүй) тэгж байж Монгол улсад эмх цэгцтэй болно шүү!!! Ийм жижигхэн улс (хотыг) цэгцэлчихэж чадахгүй байгаа ерөнхийлөгч, МАН-АН-Н мафиуудыг үтэр түргэн огцруулах болжээ!!!

Зочин
Зочин

Эр хүн албан ёсны казино нээгээд хоббигий нь дэмжээд улсад татвараа өгөөд хууль ёсны болгож болохгүй юу

zochin
zochin

tsagdaa irgediinhee tald baih yostoi humuus shvv dee gevch ongo mongond het shunag bolson ni uneen.
Bar restaurant uilchilgeenii gazruudiig litsenz ogj tsagiin hyzgaari tawisnaar tsagdaa nar zooloh ogoosh ni bolson shvv!!!!

Зочин
Зочин

Эр хүн гэчихжээ!Угаасаа муу өчүүхэн амиа хоохойлсон муу хорхой л бн!Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж бх шив дээ!Гавъяа байгуулсан биш хамтрагчаа гөрсөн бөөс баригдаж хариуцлагаа хүлээж ялаа аваарай новш минь......

Зочин
Зочин

Хаа газрын цагдаа ийм л бдаг чонотой нийлсэн нохойнууд новшийн шүү

Зочин
Зочин

Энэ арай л юм. Гэмт хэрэгтэй тэмцэх биш түүнийг хамгаалдаг газар болчихсон байна шүү гэж бодогдлоо. Эдгээр гэмт этгээдүүдийг бүгдийг илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн цус нулимсаар хоол хийгчдийг үнэн зөвөөр шийтгэх хэрэгтэй. Ямар аймаар юм бэ?

Зочин
Зочин

ЦАГТАА ТЭР ЦАГДААГ АВИЛГАДАЖ ЦАХИЛЖ ЯВСАН АРСЛАН БАРС МИНУ ГЭХДЭЭ ЭНЭ ГАР ХОНШООРТОЙ ДАГЗ БАЙНА.ӨӨР ДЭЭРЭЭ ГАЛ ДУУДЛАА ХАРИН КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСИЙН ТЭР ГУРВАН АЦЫГ ЧИРЭЭД ЯЛАА АВЧИХАА ЧАМАЙГ ХАЛХЫН ШОРОНД ХААН МЭТ ХҮЛЭЭЖ АВНА.ЧИ ТЭНД БАНДИТАЙ ЦУЙВАНТАЙ ЭРГЭЛТТЭЙ НЭР НӨЛӨӨТЭЙ ХУЛГАЙЧ БАЙХ БОЛНО.ОДОО ЧИНИЙ ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ХУЛГАЙЧ НАР ОЛООД МЭДЧИХСЭН ЧАМАЙГ ШОРОНДОО АВАХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААГААД ЭХЭЛСЭН БАЙГАА ШҮҮ ЭХНЭРЭЭ ХАРИН БИТГИЙ ЧИРЭЭРЭЙ НАДАД ОРХИЖ БОЛНОО БИ ХЭНИЙГ Ч ОЙРТУУЛАХГҮЙ ХАРИН ӨӨРӨӨ ХААЯА ГАНЦ НЭГ ...ЮУ ЯАХГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ ХАГСАРНАА ХАТЧИХНА ЭЭДЭЭ БАЯРЖАВХЛААН ТЭР ГУРВАН АЦЫГ Л ЧИРЭЭРЭЙ ХАЛХ МОНГОЛ ДАЯАР ЧАМД ТАЛАРХАНАА

Зозчин
Зозчин

Зөв шүү алдаа оноотой амьдралд ийм л бх ёстой

Иргэн
Иргэн

Хэдэн цагдаа дээлээ нөмрөхийг харж л байя... дор хаяж 3+ юм бна

Мөнхбаатар
Мөнхбаатар

илэрсэн нь л болхоос .. шалгагдах нь зөв ..

Зочинзочин
Зочинзочин

Бүлэглэлийг аварч ганцаараа хэргийг даагаад өнгөрөх гэсэн нөхөр байна даа.

Зочин
Зочин

Энэ залуу хичнээн олон айлын гал голомтыг самарч сүйтгэсэн болоо. Цагдаатайгаа нийлж олон айлын амьдралгүй болгосон доо.Цагдаа нартай нь хамт тултал нь яланд явуулах хэрэгтэй

HunHun
HunHun

Sursin bazaa shaaj baigaa ym bishiu

Зочин
Зочин

Монголчууд мөрийтэй. Тоглоомдоо цагдаа хууль хүчний хүмүүстэй нэгдэж тэд ч их л мөнгө завшиж хууль. Нь гууль болсон энэ төр яанадаа

Зочин
Зочин

Яанаа хөлсний алуурчин явуулчихвийдээ

Зочин
Зочин

Эр хүн! Энд бүх үг нь үнэн нь илт байна

Gan
Gan

Yag unen helj bnadaa ene olon moriito togloomin saituud heniig tejeej bna we gedgiig

Зочин
Зочин

Одоо энэ залуу гадны нөлөөгүй тэнгэр дэвших нь тодорхой болжээ

Зочин
Зочин

Бүткү гар бн, хахаха

Дамбадорж
Дамбадорж

Алуулах үйлээ хийж дээ хүү минь.Яана даа Монголын цагдаа чамайг зүгээр өнгөрөөхгүй.Генерал,хурандаа нар ард нь бгаа.Амьд үлдэх аргаа хайгаарай.

Ха ха ха
Ха ха ха

Зоригтой чинь үнэн бол Монголд ирээд үнэнийг олооч. Чадахгүй байж бүү сагсуур.

Зочин
Зочин

Энэ лалрын хулгайчийг насаар нь шоронд хатаа

Холбоотой мэдээ

Back to top button