Нийгэм мэдээ

А.Баяржаргал: Зориг, эрсдэл гарган 9.3 тэрбумын асуудлын эзэн би гэдгийг зарлая

Зургаан дансаар нь 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн гэх А.О-г нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа. А.О нь “Ноорог” медиагийн ажилтан бөгөөд, нийт байгууллагын ажилчдыг хамтатган шалгаж, техник хэрэгслийг нь хураан нэгжсэн асуудал анхаарал татаж буй.

Тэгвэл А.О-гийн төрсөн ах А.Баяржаргал энэ талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр цахим мөрийтэй тоглоомын “Торгоны зам” клубийн эзэн гэж өөрийгөө танилцууллаа. Цаашлаад, сар бүр тэднээс 75  сая төгрөг авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулж ирсэн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бийг дурдсан юм.

А.Баяржаргал “Миний дүү А.Очбаяр 2-3 жил хэвлэх үйлдвэрт ажилласан. Дараа нь “Ноорог”-т ажилд ороод удаагүй байгаа юм билээ. Дүүгийнхээ дансыг онлайн мөрийтэй тоглоомд 6-7 сарын хугацаанд ашигласан, үүгээр 9.3 тэрбум төгрөг орж бас гарч байсан нь үнэн.

Юуны өмнө “Торгоны зам” клуб болон “Ноорог” гэдэг газарт ямар нэг хамаарал байхгүйг албан ёсоор хэлж байна.  2009 онд миний бие их сургуулиудаар лекц уншдаг, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, нийгмийн идэвхтэй байсан. Тэр үед үзэл бодол нэгдсэн залуус жагсаал цуглаан хийхээр санаачилж, уриа лоозонгоо хэвлүүлж байхад цагдаа нар барьсан байдаг. Маргааш нь залуусын бүхий л итгэл үнэмшил нурсан байв. Өнөөдөр “Ноорог”-ийн залуус ч бас битгий мохоосой гэсэндээ энэ мэдэгдлийг хийхээр шийдлээ, өөрийгөө зарлахаар боллоо.

Манай аав ээж хоёрыг, хоёр дүүг, дансаа хэрэглүүлж байсан хүмүүсийг яллагдагчаар татсан. Гэтэл би энд байж байна. “Торгоны зам”-ын эзэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүн нь би. Эсвэл би шалгагдаж байгаагаа мэдэхгүй явна уу. Би өөрөө, миний хамаг техник хэрэгсэл, дата энд байна. Манай ээж 60 гарсан хүн үйлчлэгч хийдэг. Манай аав хорт хавдартайгаа сүүлийн дөрвөн жил тэмцэж яваа. Монголын цагдаагийн байгууллага, ХЗДХЯ манай аав ээж хоёрыг мөрийтэй тоглоом зохион байгуулах чадамжтай гэж үзээд байх шиг.

Эхнэр бид хоёр Истанбул хотод ажиллаж, амьдарч байсан. Цар тахлын үеэр лайв хийж, бараа зардаг болсон. Нэг удаа ачаа маань каргогоор алга болсон. 100 гаруй хүнд 45 сая төгрөгийн өрөнд орсон. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд “Хос тамга” гэж цахим мөрийтэй тоглоомын газарт би админаар, эхнэр тогоочоор ажилд орсон байдаг. Тэнд найман сар орчим ажилласан.

Нэг өдөр, “Хос тамга”-ын дансыг СХД-ийн нэр бүхий цагдаа барилт хийж, холбогдсон. “Дахиад цааш нь данс барьж үзүүлэх үү?” гэсэн зүйлийг хэлж, залгасан. Улмаар удирдлагуудтай нь тохиролцсон. Жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан сураг бий. Тэр хүний нэр ус, хэдэн төгрөг авдаг байсан бүх мэдээлэл надад бий.

“Хос тамга”-т ажиллаж байхдаа би өөрийгөө стрийм хийж чаддаг, боломжийн гайгүй ярьдаг юм байна гэдгээ олж хараад, өөрөө клуб нээе гэж шийдсэн.

Манай клуб ажиллаад, 3 сарын дараа нэг дансан дээр барилт хийсэн. Ингээд бид “Энэ хүртэл яваад больё” гэж шийдсэн. Аав ээж рүү цагдаагаас ч залгаад эхэлсэн. Яг энэ мөчид Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаагаас “Танай ажил цаашаа явж болно, ашгаа ч сайн ол” гэсэн. Тэр хүнтэй найман сарын хугацаанд хамтарч ажилласан, 400-гаад сая төгрөгийг өгсөн байдаг.

2023 оны 10-11-р сарын үед цахим мөрийтэй тоглоомын маш олон клуб зогсож байсан. Харин манай клубийн нэг л данс барилтад орж, бусдаар өнчин ишигний хохиролгүй давж гарсан. Тэр хүн байсан учраас бид энэ давлагааг давж гарсан гэж ойлгуулдаг.

2024 оны 2-3-р сарын үед тухайн хүн авдаг орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн шиг. Зохиомол байдал үүсгэж, данс барихаа нэмж, “Өгдөг мөнгөө өсгөх юм бол асуудал гайгүй үргэлжилнэ” гэж дундын хүнээр дамжуулан хэлж эхэлсэн. Маш их хэмжээний мөнгө хүссэн. Тэр хүнийг амьдруулахын тулд бид бүгдээрээ ажиллах нөхцөл байдал үүссэн. Иймд өөр хүнийг олж цаашаа ажилласан байдаг. Тэр хүнтэйгээ одоогоор 10 сар орчим хамт ажиллаж байна. Эхлээд сард 50 саяыг өгдөг байсан. Сүүлдээ 75 болгож өсгөсөн. Сар бүрийн 20-нд өгдөг. “Ноорог”-ийн залуустай холбоотой асуудал дэгдсэнээр тэр хүнд мөнгө төлөөгүй эхний сар нь болж байна.

Хүмүүс үл итгэж магадгүй. “Торгоны зам” клубийн ард эздээс нь илүү ашиг олдог нууц ноёнтон байдгийг нотлох үүднээс сонсгох бичлэг ч байна. “Жэжү, Тайланд руу нийт гурван хэсэг алба хаагчид очин шалгалт хийж байна. Та нарын байгаа газар биш биз дээ?” гэх мэтээр бичиж байсан зурвасууд нь байна.

Энэ салбарт зуу зуун цахим мөрийтэй тоглоомын газрууд байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл байгаад байна вэ. Ганцхан шалтгаан бол цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг зогсоох ёстой хүмүүс нь өөрсдөө ашиг сонирхол бий болгож, хамтарч ажилладагт байгаа юм. Монголын мөрийтэй тоглоомын ертөнцийн хамгийн том ашиг хийдэг эзэн нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өөрөө. Өнөөдөр би өөрийгөө илчилж, бүх юмаа тайлбарлаад суугаа боловч миний ард нэр нүүрээ нуусан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид надаас илүүг олж байгаа.

Биднээс мөнгө авдаг гурван цагдаад хандаж нэг удаа хэлж үзсэн. 75 сая төгрөг бага биш, барилтад орсон дансаа чөлөөлж болохгүй юу гэж. “Бид юу ч хийхгүй байх нь л ийм үр дүнтэй шүү. Ажлаа хийж эхэлбэл л та нарын ажил зогсоно шүү” гэсэн. Олзны ихийг хүртсэн мөртлөө хөшигний ард үлдэх гээд байгаа тэр хүмүүсийг илчилнэ. Цахим мөрийтэй тоглоомын салбарт байгаа мянга мянган залуусыг төлөөлөн дуугарах болно.

Эцэст нь, А.Баяржавхлан хийсэн гэм нүглээ цайруулах гэсэнгүй. Цаг нь болохоор хувь тавилангаа эр хүн шиг угтах болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 08:26

Эр хүн дажгүй шүү

Зочин
Зочин
3 сар 24, 2025 08:31

Бүткү гар байна

Зочин
Зочин
3 сар 24, 2025 08:33

За энэ хүний амьдр�##� бүрхэг болоод л явчихлаа

уншигч
уншигч
3 сар 24, 2025 08:38

Ene unen bol, Noorog deer Zasgiin gazraas am barikh ajillagaa yavuulsan ni batlagdaj, Tsagdaagiinkhan huuli murdukhgui, zuvkhun uls turiin zakhailgaar uil ajillagaa yavuuldag ni notlogdoj, darga nar ni ogtsorj huuliin hariutslaga huleehees uurtsgui bolloo doo

Сувдаа
Сувдаа
3 сар 24, 2025 09:29

Хэдхэн сар ажиллахад л дансаар нь 9.3 тэрбум Т эргэлдэхээр ямар их мөнгө татваргүй.хуульбусаар Энэ мөрийтэй тоглоомын зах зээлд эргэлддэг нь тодорхой харагдаж бна.Энэ Торгоны зам зөвхөн 1 л клуб.цаана нь цагдаагын хамга�##��##�ттай 100.100 н клуб үйл ажиллагаагаа явуулдаг.1 кибэрийн ажилтан 1 бус хэд хэдэн клубын ард байж ашиг авдаг гэхээр аймаар юм.Уг нь миний цагдаа намайг хамга�##�на гэдэг дээ.энэ үг ул болсон.Цагдаа байгууллага дотроо их цэвэрлэгээг хайр найргүй хийж.гэмт хэрэгт холбогдож бга бүх ажилтнуудаа илрүүлж.нийтэд ил зарлахгүй бол хэцүүдлээ дээ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 12:23
Reply to  Сувдаа

Хэчнээн гэр бүлийн амьдр�##� там болсон бол....Ийм цагдааг шууд цааз�##�.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:42
Reply to  Сувдаа

Баяржавхлан арай яарчихвуудаа.цаадуул нь өөрийг нь барихгүй цаг хожиж арг�##�ах санаатай бгааг нь ойлгоогүй юм уудаа.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 10:25
Reply to  Сувдаа

Өө за нөгөө цагдаа, тагнуулын ба шүүх прокурор нь эгэ хэргийн гол эзэд юм байна. Монгол сүйрлийн бодит жишээ энэ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 09:37

Үнэтэй гэрч байна! Шуурхай хамга�##�танд авах хэрэгтэй дээ!

Иргэн
Иргэн
3 сар 24, 2025 09:42

Tsagdaa nar ih zuudag shuu zuultaar ger bul ch salgadag

Иргэн
Иргэн
3 сар 24, 2025 10:22

Монгол улсын хууль хян�##�тын байгууллагын ажилтнуудыг давхар хянадаг , гүйцтгэх ажилгаа явуулдаг болмоор юмаа ( дундаа ордоггүй) тэгж байж Монгол улсад эмх цэгцтэй болно шүү!!! Ийм жижигхэн улс (хотыг) цэгцэлчихэж чадахгүй байгаа ерөнхийлөгч, МАН-АН-Н мафиуудыг үтэр түргэн огцруулах болжээ!!!

Зочин
Зочин
3 сар 24, 2025 10:32

Эр хүн �##�бан ёсны казино нээгээд хоббигий нь дэмжээд улсад татвараа өгөөд хууль ёсны болгож болохгүй юу

Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:00

Ноорог ийн нөхдүүд бидэнд юу ч байхгүй хэлмэгдүүллээ гэж хуцацгаагаад байсан хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэж л таарна энэ хулгайч нар цахим мөрийтэй тоглоомоор хэчнээн олон хүний амьдр�##�аар тоглосон бол үр хүүхдийг өнчирүүлж гэр бүл с�##�гасан бол ээж аав нь өндөр настай бас өвчтэй гэж хуулиас гадуур байж болохгүй шүү дээ өөрсдөө болохоор өндөр настай өвчтэй байдаг бусдыг яагаад хайрлах сэтгэл байсангүй вэ новшнууд үйл тараа эдлэнэ дээ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:01

Хм, том юмны үзүүрээс нь татаж гаргаж иржээ. Цагдаа нарыг ч тагнуулынхан мэдээд мөрдсөн байна

zochin
zochin
3 сар 24, 2025 11:23

tsagdaa irgediinhee tald baih yostoi humuus shvv dee gevch ongo mongond het shunag bolson ni uneen.
Bar restaurant uilchilgeenii gazruudiig litsenz ogj tsagiin hyzgaari tawisnaar tsagdaa nar zooloh ogoosh ni bolson shvv!!!!

Зочин
Зочин
3 сар 24, 2025 11:50

Шүгэл ч үлээлээ, өөрийгөө ч илчиллээ. цагдаа нар өнгөрчээ.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 12:19

Мундаг з�##�уу бна. Сайн илчлээд өгөөрэй.

зочин
зочин
3 сар 24, 2025 12:31

Хуулийнхан, цагдаагийнхан нурж байх шиг. ЕС-ын мэдэгдсэнээр баг хуулагдсаар байгаа бололтой.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 12:32

Энэ л�##�рын хулгайчийг насаар нь шоронд хатаа

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:01

Эр хүн гэчихжээ!Угаасаа муу өчүүхэн амиа хоохойлсон муу хорхой л бн!Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж бх шив дээ!Гавъяа байгуулсан биш хамтрагчаа гөрсөн бөөс баригдаж хариуцлагаа хүлээж ялаа аваарай новш минь......

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:03

Хаа газрын цагдаа ийм л бдаг чонотой нийлсэн нохойнууд новшийн шүү

ЗочинЗочин
ЗочинЗочин
3 сар 24, 2025 13:32

Хүнд тар тусмаа төрсөндөө аав ээж ах дүүдээ гай болж с�##�гаож яваа юм бөйж гавъяа байгуулсан аятай

Зочин
Зочин
3 сар 24, 2025 13:44

Цагдаагийнхан ер нь бол нийслэлийн зугаа цэнгээний бизнесийг атгадаг. Түүн дотор Увс, Ховдынхон зонхилдог. Баар, ресторан, тоглоомын газар, бууда-л гэх мэт.

тулга
тулга
3 сар 24, 2025 14:01

сөрөг базаа ингэж хийхгүй ээ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:11

Энэ арай л юм. Гэмт хэрэгтэй тэмцэх биш түүнийг хамга�##�даг газар болчихсон байна шүү гэж бодогдлоо. Эдгээр гэмт этгээдүүдийг бүгдийг илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн цус нулимсаар хоол хийгчдийг үнэн зөвөөр шийтгэх хэрэгтэй. Ямар аймаар юм бэ?

Зочин
Зочин
3 сар 24, 2025 14:25

ЦАГТАА ТЭР ЦАГДААГ АВИЛГАДАЖ ЦАХИЛЖ ЯВСАН АРСЛАН БАРС МИНУ ГЭХДЭЭ ЭНЭ ГАР ХОНШООРТОЙ ДАГЗ БАЙНА.ӨӨР ДЭЭРЭЭ ГАЛ ДУУДЛАА ХАРИН КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТСИЙН ТЭР ГУРВАН АЦЫГ ЧИРЭЭД ЯЛАА АВЧИХАА ЧАМАЙГ ХАЛХЫН ШОРОНД ХААН МЭТ ХҮЛЭЭЖ АВНА.ЧИ ТЭНД БАНДИТАЙ ЦУЙВАНТАЙ ЭРГЭЛТТЭЙ НЭР НӨЛӨӨТЭЙ ХУЛГАЙЧ БАЙХ БОЛНО.ОДОО ЧИНИЙ ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ХУЛГАЙЧ НАР ОЛООД МЭДЧИХСЭН ЧАМАЙГ ШОРОНДОО АВАХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААГААД ЭХЭЛСЭН БАЙГАА ШҮҮ ЭХНЭРЭЭ ХАРИН БИТГИЙ ЧИРЭЭРЭЙ НАДАД ОРХИЖ БОЛНОО БИ ХЭНИЙГ Ч ОЙРТУУЛАХГҮЙ ХАРИН ӨӨРӨӨ ХААЯА ГАНЦ НЭГ ...ЮУ ЯАХГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ ХАГСАРНАА ХАТЧИХНА ЭЭДЭЭ БАЯРЖАВХЛААН ТЭР ГУРВАН АЦЫГ Л ЧИРЭЭРЭЙ ХАЛХ МОНГОЛ ДАЯАР ЧАМД ТАЛАРХАНАА

Зозчин
Зозчин
3 сар 24, 2025 14:32

Зөв шүү �##�даа оноотой амьдр�##�д ийм л бх ёстой

Зочин
Зочин
3 сар 24, 2025 15:06

Олз гэчихжээ.Иргэдийн амьдр�##�аар тоглож хялбар, луйврын аргаар мөнгө олно.Олз гэдэг чинь өөр утгатай!

Зочин
Зочин
3 сар 24, 2025 16:11

Цахим з�##�илангийн хэрэг цагдаа прокурор дээр очоод замхардаг нь ийм байх нээ. Бүх юм нь банк нь данс нь эзнийх нь нэр хүртэл байхад эзэн холбогдогчгүй гээд Хохирогчид эргүүлж мөнгө олж авч чаддаггүй

Иргэн
Иргэн
3 сар 24, 2025 16:42

Хэдэн цагдаа дээлээ нөмрөхийг харж л байя... дор хаяж 3+ юм бна

Мөнхбаатар
Мөнхбаатар
3 сар 24, 2025 16:55

илэрсэн нь л болхоос .. ш�##�гагдах нь зөв ..

Зочинзочин
Зочинзочин
3 сар 24, 2025 17:06

Бүлэглэлийг аварч ганцаараа хэргийг даагаад өнгөрөх гэсэн нөхөр байна даа.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 17:42

Энэ з�##�уу хичнээн олон айлын г�##� голомтыг самарч сүйтгэсэн болоо. Цагдаатайгаа нийлж олон айлын амьдр�##�гүй болгосон доо.Цагдаа нартай нь хамт тулт�##� нь яланд явуулах хэрэгтэй

HunHun
HunHun
3 сар 24, 2025 19:54

Sursin bazaa shaaj baigaa ym bishiu

Зочин
Зочин
3 сар 24, 2025 19:58

Монголчууд мөрийтэй. Тоглоомдоо цагдаа хууль хүчний хүмүүстэй нэгдэж тэд ч их л мөнгө завшиж хууль. Нь гууль болсон энэ төр яанадаа

Зочин
Зочин
3 сар 24, 2025 20:26

Яанаа хөлсний �##�уурчин явуулчихвийдээ

Зочин
Зочин
3 сар 24, 2025 21:30

Эр хүн! Энд бүх үг нь үнэн нь илт байна

Gan
Gan
3 сар 25, 2025 00:19

Yag unen helj bnadaa ene olon moriito togloomin saituud heniig tejeej bna we gedgiig

Зочин
Зочин
3 сар 25, 2025 07:40

Одоо энэ з�##�уу гадны нөлөөгүй тэнгэр дэвших нь тодорхой болжээ

Зочин
Зочин
3 сар 25, 2025 09:27

Бүткү гар бн, хахаха

Дамбадорж
Дамбадорж
3 сар 25, 2025 14:16

Алуулах үйлээ хийж дээ хүү минь.Яана даа Монголын цагдаа чамайг зүгээр өнгөрөөхгүй.Генер�##�,хурандаа нар ард нь бгаа.Амьд үлдэх аргаа хайгаарай.

Ха ха ха
Ха ха ха
3 сар 26, 2025 06:25

Зоригтой чинь үнэн бол Монголд ирээд үнэнийг олооч. Чадахгүй байж бүү сагсуур.

Холбоотой мэдээ

Back to top button