Нийгэм мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зүлэгний асуудлаар МҮБХ-той уулзана

Өнөөдөр /2025.03.24/ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгний асуудлаар МҮБХ болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан уулзахаар болжээ.

Өнгөрсөн онд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьсан юм. Гэвч шинэчилсэн хиймэл зүлэг бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй байсан талаар нэлээдгүй шүүмжлэл өрнөсөн.

Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд дээрх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button