Нийгмийн

Хагас шигшээгийн ширүүн өрсөлдөөн ч гэсэн залуу тамирчид хүлээцтэй байх хэрэгтэй

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээгийн тоглолтууд үргэлжилж буй. Өчигдөр /2025.03.24/ хагас Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багийн цувралын хоёр дахь тоглолт болов. Энэ улиралд NBA-ын алдартай тамирчин Демаркус Казинсыг багтаа нэгтгэсэн Сэлэнгэ бодонсынхон өрсөлдөгчөө 97:83 аар ялж цувралын харьцааг 1:1 болгон тэнцүүлэв.

Сэлэнгэ бодонсын Ахмад Гилберт 33 оноо авч багаа тэргүүлсэн бол Демаркус Казинс 21 оноо, 12 самбар авч багтаа авчээ. Мөн Н.Батбаяр 20 оноогоор багийнхаа хожилд хувь нэмрээ оруулав.

Харин Хасын Хүлэгүүдээс А.Азбаяр есөн оноо авсан бол холбогч Б.Барсболд багаа тэргүүлж 17 оноо авсан байна.

Б.Барсболдын тухайд тоглолтын үеэр АНУ-ын импорт тоглогч Ахмад Гилбертийн эсрэг арьс өнгөөр ялгаварлах зохисгүй үйлдэл гаргасныг Сэлэнгэ Бодонсын эзэн Л.Наранбаатар онцолж байгаа юм. Мөн Н.Батбаярыг түлхсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Өмнө нь хөлбөмбөгийн дээд лигийн Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргаж талбайд гарах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулж байв. Үүнээс гадна таван сая төгрөгийн торгууль хүлээж байсан юм. Энэ удаа Б.Барсболд хариуцлага хүлээх эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Нөгөөтээгүүр олон нийт "залуу хүний бодлогогүй алдаа байх. Ирээдүйтэй тоглогч учир дараа дараагийн удаа ийм алдаа гаргахгүй байх" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dorj
Dorj
3 сар 24, 2025 18:07

yuga yariad bga yum zalu huni bodlogogui uildel gechihje nad barsbold gedeg m#l chin tsalin awch ajila hij bga zuger togloltoro hen n hen be gedge haruldag mergejimun lig yuna alda ene ter ene mu mabgar batsan danda hel ama biludej eldew zuil hutsaj bdga shitge busad m#lnudad n surgamj bolno garidin bold aatrig yala 2 jiler erhig n hasa bizde

Dorj
Dorj
3 сар 24, 2025 18:08

uhsen hatsani ireduitei tamirchin ene zergin togloh zalus monhold hog neger bga

Холбоотой мэдээ

Back to top button