Нийгэм мэдээ

Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд байшин шатаж байна

Бөмбөгөр орчимд айлын шатаж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас тодруулахад "Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна" гэсэн дуудлага өнөө өглөө 08:36 цагт ирсэн.

Тус дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очход, 4*5 хэмжээтэй хоёр давхар байшин, 4*7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.

Одоогоор тус галын шалтгаан болон хохирлын дүгнэлт гараагүй байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 16:36

Ойр хавьд нь шатахуун түгээх станц байгаагүй нь яамай даа гэр хороолол хийн түлшинд шилжихээр яах болж бна байнга түгшүүртэй амьдрах юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button