"Коко” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 2029 онд нээлтээ хийнэ

2017 онд үзэгчдийн хүртээл болсон "Коко” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 2029 онд нээлтээ хийнэ.
Тодруулбал, “Коко 2”-ыг Пиксар анимейшн студид бүтээж байгаа гэж “Уолт Дисней” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер олон нийтэд мэдээлсэн юм.
Тэрбээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож үг хэлэхдээ "киног бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байгаа боловч уг киноны үйл явдал нь инээд хөөр, хайр энэрэл, адал явдлаар дүүрэн өрнөх болно" гэлээ. Эхний ангийг бүтээхэд оролцсон Америкийн найруулагч Ли Анкрич, Адриан Молина нар дахин нэгдэж, шинэ анги дээр ажиллах ажээ.
“Коко” кинонд хөгжимд дуртай 12 настай Мигель хүүгийн талаар өгүүлдэг бөгөөд тэрбээр гэр бүлийнхээ түүхийн талаар илүү ихийг олж мэдэхийн тулд Үхэгсдийн оронд очдог.
Эхний анги нь дэлхийн кино театруудаас 814 сая ам.долларын орлого олсон. Мөн “Оскар”-ын наадмаас “Шилдэг хүүхэлдэйн кино” шагналыг хүртэж, “Remember Me” дуу нь шилдэг дууны төрөлд шалгарч байлаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.