СПОРТ

Азийн аваргуудын лигийн салхийг "Бишрэлт Металл" хагална

Сагсан бөмбөгийн Аваргуудын лигийн Азийн бүсийн тэмцээнд манай улсаас өнгөрсөн улирлын дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.

Тэгвэл учраа ёсоор өнөөдөр Бишрэлт Металл багийнхан А хэсгийн эхний тоглолтоо хийнэ. Тэд Малайзын аварга НС Матрикс Дирс багтай өрсөлдөнө.

Бишрэлт металл өнгөрсөн жил Аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдсөн ч Хасын Хүлэгүүдийн адил эхний шатаа давж чадаагүй.

Тэд дээд лигийн улирлын төгсгөлд долоо дараалан хожиж, 18-9 гэсэн амжилттай хоёрдугаар байраар улирлаа өндөрлүүлсэн. Плей-оффд ч өрсөлдөгчөө 4-0 гэсэн харьцаатай хожоод буй.

2023 онд Тэнүүн Өлзий Металл нэрээ Бишрэлт Металл болгож өөрчилсөн юм. 2022 онд дээд лигт элссэн цагаасаа сагсан бөмбөгийн хүчтэй өрсөлдөгч байсаар өнөөдөрт хүрсэн юм. Тэд 2023 болон 2024 онуудад дараалан финалд хүрч, дэд аварга болсон түүхтэй.

Энэ жил үндэсний шигшээ багт дуудагдсан Г.Дөлгөөнийг тэд багтаа нэгтгэх гэсэн боловч дээд лигийн энэ улиралд оролцоогүй учир хасагдсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button