ЭДИЙН ЗАСАГ

Нийгмийн даатгалын сангийн орлого нэг их наяд, зарлага нь 967 тэрбум байна

2025 оны эхний хоёр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос  29.1 хувиар өсөж 1 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага 30.8 хувиар өсөж, 967 тэрбум төгрөг болжээ.

Улсын хэмжээнд 926 мянган даатгуулагчаас 75.4 мянга нь сайн дурын даатгуулагч буюу 45.7 хувиар өссөн үзүүлэлт юм. 2025 онд нийгмийн даатгалын сангийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.9 их наяд төгрөг байхаар тооцоолсон бол зарлага нь 5.8 их наяд төгрөг байхаар нэгдсэн төсвийг баталсан юм.

Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 30.9 хувиар өссөн, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 82.1 хувиар өссөн зэрэг нь голчлон нөлөөлч байсан билээ. 2024 оны төгсгөлд орлого нь 5.5 их наяд, зардлага нь 5.4 их наяд байсан билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 12:21

buh turiin baiguullaguud halaa selgee hiigeed baihaar ajilguidliin tetgemj awagchdiin too usnu shdee, ene turliin tetgemj awagchdiin too 2024 onii 8 saraas hoish her ih ussun talaar sudlaach

Холбоотой мэдээ

Back to top button