Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан

Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд Зам тээврийн яам аль болох тээвэрлэлтийг хэвийн явуулах, сайжруулах, зардлыг багасгах, илүү зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Монголын төмөр замын Зүүнбаян-Хангимандал талд явж буй төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Тээврийн хөлсийг бууруулсан мэтээр ойлгож байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тариф юм. Дээгүүр нь явж буй хөдлөх бүрэлдэхүүний оногдсон тариф биш. Мөн Цагаан хадаас Гашуунсухайт хүртэлх төмөр замын тарифыг 50 хувиар бууруулахаар болсон. Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж ингэж шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар Ханги боомтоор 300-400, Гашуунсухайтаар 250-300 машин гарч байна. Шивээхүрэн-Сэхээ боомтоор ямар ч байсан 600 гаруй машин гарч байсан. Нүүрсний гаралт хэвийн байна. Экспорт нэмэгдэнэ, эргэлзэх зүйл байхгүй. Нүүрс татан авалт хэвийн явагдаж байна. Ганцхан Гашуунсухайт-Ганцмод боомтод нүүрс овоорсон" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.