Нийгэм мэдээ

Жүдогийн "Топ-6" тэмцээнд Солонгос тамирчид оролцоно

Жин тус бүрд шилдгүүдийг тодруулах, дотоодын чансааны оноо олгох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой жүдо бөхийн Топ-6 тэмцээн өргөжин тэлж Бүгд Найрамдах Солонгос улсын шигшээ багтай хүч сорихоор боллоо. 

Тус тэмцээн ирэх сарын 19-нд зохиогдоно.

Олимпын их наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Бүгд Найрамдах Солонгос улсын шигшээ багийн дасгалжуулагч Ким Жае Бум багийнхаа тамирчдыг удирдан оролцоно.

Тэмцээнд:

  • -81кг Ан Жүн Сун
  • -90кг Ким Жае Мин
  • -100кг Жүн Бум Сүк
  • -70кг Пак Сэ Ун
  • -78кг Ким Жу Юүн
  • +78кг Пак Сэт Биёол нар оролцоно.

Жин тус бүрийн шилдэг 6 тамирчид тойргийн барилдааны журмаар барилдаж аваргаа тодруулна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button