Насанд хүрээгүй бэлгийн хүчирхийллийн хохирогчоос ихэвчлэн эрэгтэй цагдаа мэдүүлэг авдаг

Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахдаа хохирогчоос олон дахин мэдүүлэг авдаг, мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулдаг, мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлдэг, мэдүүлэгт гарын үсэг зуруулдаг, хэрэг хянан шалгах ажиллагааг урт хугацаанд явуулдаг гэх олон зөрчил цагдаагийн мөрдөгч нарт байна. Энэ талаар ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлд тусгасан байна.
- Кейс1: Бэлгийн хүчирхийллийн хохирогч 11 настай хүүхдээс мэдүүлэг авах үеэр цагдаа "Ямар хэргийн улмаас хэрхэн хохирсон талаар үнэн зөвөөр тодорхой ярина уу. Хэдэн удаа, хаана, хэдий хугацаанд, хүчиндэж байсан бэ"
- Кейс2: 13 настай хүүхдээс "Чамайг хүчирхийлж байхад чиний бэлэг эрхтэн хэр их өвдсөн бэ, өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу" хэмээн мэдүүлэг авсан байна.
Гэтэл бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон энэ насны хүүхдүүдийн хувьд эсрэг хүйстнийхээ хүнийг үзэн ядах, эдгээр асуултыг сонсох төдийд "хар" дурсамж сэдрэх эрсдэлтэй байдаг.
ХЭҮК: 2023 оны шүүхээр шийдвэрлэгдсэн 40 хавтаст хэрэгт мэдүүлэг авсан 112 тохиолдлын 81 буюу 72.3 хувьд нь эрэгтэй, 31 буюу 27.7 хувь нь эмэгтэй цагдаа байсан.
2020-2024 онд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас 1601 хүн өртөж хохирсон байна.
Тодруулбал, 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд уг хэргийн хохирогч болсон байна. Хохирогчдыг нийгмийн байдлаар нь авч үзвэл 1320 сурагч, 21 сургууль завсардсан, 60 оюутан, бусад 229 хүүхэд байсан аж.
Дээрх тоон баримтыг хуулийн зүйл ангиар задалбал,
Эрүүгийн хуулийн 12.1.2.1 арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг
- 2020 онд - 66
- 2021 онд - 78
- 2022 онд - 82
- 2023 онд - 123
- 2024 онд - 119
Эрүүгийн хуулийн 12.1.3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар
- 2020 онд - 21
- 2021 онд - 15
- 2022 онд - 19
- 2023 онд - 18
- 2024 онд - 8
Эрүүгийн хуулийн 12.1.4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар
- 2020 онд - 138
- 2021 онд - 171
- 2022 онд - 222
- 2023 онд - 212
- 2024 онд - 247
Эрүүгийн хуулийн 12.2.2 Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар
- 2020 - 2
- 2021 - 1
- 2022 - 3
- 2023 - 3
- 2024 - 7
Эрүүгийн хуулийн 12.2.3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ зүйл ангиар
- 2020 онд - 6
- 2021 онд - 7
- 2022 онд - 7
- 2023 онд - 9
- 2024 онд 17 этгээд дээрх зүйл заалтад хамаарах хэрэг үйлдсэн байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээрхи гэмт хэрэгтэнүүдэд оногдох ял шийтгэл нь хэтэрхий бага байна. Энэ хэрэгтэй холбогдох хуулийн за�##�тыг дахин эргэж харах нь зөв байх.
хүүхдийн нас биед тохирсон асуулт тавих т�##�аар цагдаа нар сург�##�т хийх хэрэгтэй байна маш тохиромжгүй ойлгомжгүй асуулт таьдаг эвтэйхэн аяыг олж асуув�##� хүүхэд шиг үнэн ярьдаг байгаа хэмжээгээр хэлдэг хүн байхгүй шүү хүүхдийг айлгаж цочоож болохгүй ээжигй л хажууд байлгав�##� их зөв байдаг
BUDUULEGIIN TUIL HUNII ERHII NAAD ZAHIIN MEDREMJ ALGAA, GADAADAD EMEGTEI HUNTEI EMEGTEI TSAGDAA ER HUNTEI EREGTEI TSAGDAA UULZDAG
Тэгээд тэдэнтэйгээ яв�##�ддаг насан туршдаа холбоотой байдаг
Цагдаа нар гэж тас хөлдүү толгойнууд!!