30 настай эмэгтэй гэр бүлээс гадуурх харилцаанаас болж баригдахдаа нөхрөө хөнөөсөн хэрэг гарчээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт 30 настай эмэгтэй нөхрөө хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Хэргийг эхнээс нь тодруулбал, Амь хохирогч буюу 29 настай эрэгтэй Н. ЕБС-д зургаан жил суусныхаа дараагаар хөдөө ээжийнхээ дэргэд мал маллах болсон байна. Улмаар 2021 оноос эхлэн П гэх эмэгтэйтэй хамт амьдрах болсон байна. Гэтэл хамт амьдраад удаагүй хэр нь эхнэр нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж байхыг өөрийн нүдээр харснаар үе үе архи уух болжээ. "Хэдийгээр өөрийг нь хуурсан ч салахгүй, насан туршдаа амьдарна хэмээн өөрийн хамаатнууддаа хэлдэг байсан" хэмээн амь хохирогч эрэгтэйн эгч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ дурдсан байна. Амь хохирогч эрэгтэй Н эхнэрээ тухайн үед уучилсан ч хуурахаа болилгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн аж.
Улмаар Н гэх эрэгтэй 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагийн орчимд эхнэрийнхээ гарт амь хохирсон байдалтай олджээ.
Шүүгдэгч буюу хүний амь насыг хөнөөсөн П гэгч эмэгтэйн хувьд бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Түүнийг гарын хээ, цусны толбо, ДНХ зэргээр нь, мөн гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн мөрдлөгөөр нөхрийнхөө хүзүүг боосны улмаас түүний амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд оруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлоод буй. Гэсэн ч "Би ийм хэрэг хийгээгүй, зүйл ангийг эсэргүүцэж байна" гэхээс өөр тайлбар мэдүүлэг өгөөгүй байна.
Харин шүүх сэтгэцийн эмгэг судлалаас "Шинжлүүлэгч Б.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Шинжлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон одоогоор сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Шинжлүүлэгч Б.П нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэ зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.П нь хэрэг хариуцах чадвартай байна" гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Улмаар хэрэгт холбогдох үйл баримт, гарцаагүй нотолгоо, гэрчийн мэдүүлэг, цогцост хийсэн шинжилгээ зэргээс түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 12 жилийн хорих ял оноож, шийдвэрлэсэн байна.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрччүүд бидний амь 12 жилийн л үнэтэй. Ямар ч үнэ цэнгүй
ЭНЭ АРХАНГАЙХАН ЕР НЬ БУРУУ ЗӨВГҮЙ БАВАЛЦДАГ ДҮФ ГАРУУД ЮМАА АЛУУЛДАГ НӨХӨР ЭХНЭРЭЭ ДУР ТАВИУЛАХГҮЙ БОЛОХООР ЭХНЭР НЬ ӨӨР ХҮНТЭЙ БАВАЛЦАЖ ҮҮЛЭН ДЭЭГҮҮР ХӨВДӨГ БАЙЖЭЭ.ХӨӨРХИЙ МИНЬ ЖИРЭН ГОД БАЙЖЭЭ ХИЙНГҮҮТЭЭ ГАНЦ ХОЁР ХӨДЛӨӨД ЖИРЭН ГООД ХҮҮХЭН ЯАГАА Ч ҮГҮЙ БАЙХАД ШҮҮ ДӨНГӨЖ ХАТГУУЛААЛ БАЙЖИТАЛ НӨХӨР ХАЛУУН ОРГИУЛААД ТАВЬЧИХНА ГЭЦҮҮ Ч ЮМАА ДАА ХӨӨРХИЙ ТЭР МУУ АЛ САЛЧИХНА Л БИЗ АЛААД БАЙХДАА ЯАДЫН
Нөгөөхтэйгөө нийлээд �##�чихсан юм байх даа
Эмэгтэй хүн Эр хүний хоолойг боож чадахуу сонин юм
За болилдоо боолгүй яадаг юм
Америкт санаатөй хүн �##�сан л бол дор хаяж бүх насаар хорих ял өгдөг. МОНГОЛЫН ХУУЛЬ ЮУ ВЭ?!
Монголд гэмгүй хохирогч зовдог үхдэг харин гэмт этгээдүүд хождог завшдаг жаргадаг хуультай.
Oron nutgiinhan hiih ajilgui duraaraa tsengetsgee