АНУ Дэлхийн худалдааны байгууллагад санхүүжилт өгөхөө зогсоожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Америк нэгт” бодлогод нь нийцэхгүй гэж үзэж буй олон улсын байгууллагуудад санхүүжилт өгөхөө зогсоож байгаа. Тэгвэл Трампын захиргаа Дэлхийн худалдааны байгууллагад санхүүжилт өгөхөө түр зогсоосон гэж гурван худалдааны эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Трамп ДЭМБ, Парисын тохиролцооноос АНУ-ыг гаргах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан.
Трампын анхны бүрэн эрхт хугацааны үед буюу 2019 онд АНУ ДХБ-ын давж заалдах шатны шүүхэд шинэ шүүгч томилох гэж байсныг хориглосон явдал гарч байсан. Тухайн үед Вашингтон тус байгууллагын давж заалдах шатны шүүхийг худалдааны маргааны асуудалд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгаад байсан юм.
Женевт байрлалтай ДХБ нь 2024 онд 232.06 сая ам.долларын төсвөөр үйл ажиллагаагаа явуулсан. Тус байгууллагын олон нийтийн баримт бичгээс харвал гишүүн улс орнууд нь дэлхийн худалдаанд эзлэх хувьтайгаа тэнцэх хэмжээний санхүүжилт жил болгон өгдөг байна. АНУ-ын хувьд ДХБ-ын нийт санхүүжилтийн 11 хувийг олгодог аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп