УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | "Хүнсний хувьсгалд ₮2 их наядыг, Цагаан алтад ₮700 тэрбумыг, Шинэ хоршоод ₮700 тэрбумыг гаргасан байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.03.31/ 10.00 цагт эхэлсөн бөгөөд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан  /үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Шууд дамжуулалт:


УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Видео хувилбарыг үзэх:

-УИХ-ын гишүүн Г.Очирбат: Бид ч сайханонигоонд ороод сууж байна даа. Гурван газрын үнэлгээ эрс өөр. Тэр дундаа УИХ-ын Тамгын газар асар их эрх өгчихсөн. Тамгын газар нь бас үнэлгээ гаргачихсан. Өнгөрсөн дөрвөн жил юу хийсэн бэ гэдгийг ҮАГ-ын тоо баримт харуулаад байна. МАН-ын гишүүд өөрсдөөсөө асуугаад хариулаад байх юм. Энэ чинь та бүхний сүүлийн дөрвөн жилийн ажлын чинь үр дүнг л ярьж байна. АН-ын сайд нараас асуугаад байх юм. АН-ынхан хамтарсан Засгийн газарт ороод үнэхээр ажил хийж байна. Б.Жавхлан сайдаас асууя. Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмчихлээ. Хамгийн хүнд хэцүүг нь ард иргэд л үүрч байна шүү дээ. Одоо арилжааны банкууд, БСББ-ууд, аппликейшний зээлүүд хүүгээ нэмээд эхэлчихсэн. Сүүлийн дөрвөн жил та сайд хийсэн. Монгол Улсын бүх сан хөмрөгийг хариуцаад ажилласан байна. "Хүнсний хувьсгал"-д 2 их наядыг, "Цагаан алт" хөтөлбөрт 700 тэрбумыг, "Шинэ хоршоо" хөдөлгөөнд бараг 700 тэрбумыг гаргасан. 3.5 их наяд чинь инфляцыг онилсон. Үр дүн нь хаана байгаа юм. Бодлогын хүүгээ өсгөөд ард иргэдэд ачаалал үүрүүлчихсэн л явж байна. Манай ХХААХҮЯ халамжийн яам болсон мөнгө гаргаж байдаг" хэмээсэн юм.

-Сангийн сайд Б.Жавхлан "Төв банк бодлогын шийдвэрээ өөрсдөө тайлбарлана биз. Ер нь макро бүх үзүүлэллтийг нэгд дор эерэг барих олон практикийн боломж байхгүй. Цалин нэмлээ, дагаад хэрэглээ нэмэгддэг. Үйлдвэрлэгч улс биш учир инфляцад эргээд нөлөөлдөг. Тиймээс энэ олон хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд санаачилж, бид бүрэн дэмжсэн. Төвбанкны мөнгөний бодлого хатуу байгаа нь зөв" хэмээлээ.

-УИХ-ын гишүүн Г.Очирбат, "Үндэсний аудитын газрын зөвлөмжид "Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст арга хэмжээ ав" гэсэн байна. Сүүлийн дөрвөн жил ямар албан тушаалтнуудад арга хэмжээ авсан бэ.

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Аудитын зөвлөмжөөр арга хэмжээ авсан тохиолдол өнгөрсөн нэг жилд байгаагүй. Худлаа яриад яахав. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 2023 оноос үнэлгээ хийж эхэлсэн. Хоёр аймгийн Засаг даргад арга хэмжээ авч байсан тохиолдол бий. Тэрнээс биш арга хэмжээ авсан тохиолдол бий" гэлээ.


Л.Гантөмөр: Евроазийн хэлэлцээрээр экспортыг 10-18 хувь нэмэгдүүлэх зорилготой

-УИХ-ын гишүүн Б.Заяабал, "Эдийн Засгийг солонгоруулна, хувийн хэвшлийг дэмжинэ гэж олон жил ярилаа. Гэвч хувийн хэвшлийн зах зээл дээр бодитой зүйл хийж чадаж байна уу гэдгээ эргэж харах хэрэгтэй. Евроазийн түр хэлэлцээр хийгдлээ. Нэлээн шүүмжлэл дагуулсан. Энэ талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгвөл зүгээр байна. Малчдын орлоготой байлгахын тулд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?" хэмээлээ.

-Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, "Зэс өсөлттэй, төмөр түвшиндөө хадаглагдаж, жоншны экспортох нэмэгдэх төлөвтэй байна. Алтны үнэ хэвээр хадгалагдаж байна. Евроазийн хэлэлцээрээр экспортыг 10-18 хувь нэмэгдүүлэх зорилготой. Ноолуур, ноос, махаа үнэд хүргэж зарах боломжийг л Евроазийн 200 сая хүнтэй зах зээлээс олж авахын төлөө явж байна" хэмээлээ.


-Н.Учрал: Х.Баттулгатай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина-

Видео хувилбарыг үзэх:

-УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн асуултад хариулахдааЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд тогтоол гарсан. 15 ордыг стратегид бүртгэж жилийн дараа нэгийг нэмсэн. Дахиад 39 ордыг стратегийн ордод бүртгэ гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд энэ ордуудыг гадаадын иргэдэд зарсан, үрсэн, ашиг хонжоо олсон, оффшор руу аваачиж хийсэн. Энэ асуудал дээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл, тулган шаардалт бас биш шүү. Санхүүгийн модеоль дээрээ үндэслээд хуулийн заалтаа хангуулах ажил. Хэлэлцээр хийхэд төвөг учирна. Энэ танхимд сууж буй хүмүүсийн манлайлал бас хэрэгтэй. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина. Ард түмэн харж байгаа. Иргэд найдаж байгаа. Ц.Туваан сайд 39 ордыг стратегид оруулах УИХ-ын тогтоолыг оруулж ирнэ" гэв.


-Ө.Шижир: Төрийн байгууллагууд өөрсдийгөө шалгаад 100 хувь гэж дүгнэж болохгүй-

Видео хувилбарыг үзэх:

-УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Бид асуусан болоод ажлын хэсэг хариулсан болоод чухал гурван хөтөлбөр хэлэлцээд дуусгах нь л дээ. Харамсалтай байна. Ер нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгаа нь эндээс харагдаж байна. Төрийн байгууллагууд хамтран ажиллах, гэрээ зурдаг болсон. Ямар ч учиртай юм.

Амьдралын чанар ба дундаж давхарга гэдэг хэсэг дээр "Нийгмийн халамж зорилтот бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ нээлттэй чирэгдэлгүй, ил тод болно" гэдгийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 90 хувь гэж дүгнэжээ. УИХ-ын Тамгын газар 30 хувь гэж дүгнэсэн байна.

Төрийн байгууллагууд бие биенээ шалгасан болоод онц дүн тавьдаг, магтдаг. Харамсалтай нь бодит амьдралтай хэзээ ч нийцдэггүй" хэмээн шүүмжлэв.


-Ж.Чинбүрэн: Аудит ямар дүгнэлтийг үндэслэж, дотоодод худалдаж байгаа эмийн чанарыг 100 хувь гэж үзсэн бэ-

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Дотоодод худалдаж байгаа эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн төлөвлөгөөг 100 хувь гэж аудитын байгууллага үзсэн байна. Ямар баримтыг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эмүүд 100 хувь чанартай болчихсон гэж үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Эмийн хяналт үнэлгээний газар очиж ажилласан. Монгол Улсад ганцхан хийгддэг аппрат нь 2024 оны аравдугаар сард тендер авсан нэртэй ч, одоо хүртэл ажиллагаанд ороогүй байна. ЭМЯ үүн дээр хариулт өгнө үү" хэмээлээ.

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд амаргүй. Төрөлтийн тоо нөлөөлж байгаа. Сүүлийн таван жил төрөлт 20 орчим хувиар буурсан. 1990-2005 он хүртэлх төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсантай холбоотой. Төрөл буурсантай нярайн эндэгдэл холбоотой. Нярайн эндэгдэлд ач холбогдол өгөхгүй байгаа асуудал байхгүй" хэмээлээ.

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Хариултыг ингэж өгмөөргүй байна. 2026-2030 оны бодлогод чухал үзүүлэлтийг бид ярих гэж байна. Эх нярайн эндэгдэл, дундаж наслалт, хүн амын тоо, халдварт өвчин гэхчлэн. Дэлхий даяар 2030 он гэхэд умайн хүзүүний хавдаргүй, сүрьеэгүй болох гээд байна. Гэтэл бид ямар байдалтай байгаа юм. Яагаад тоонуудаа тодорхой үзүүлэлтээр оруулж өгөхгүй байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2025 12:17

МСи Эс ийн нохой

иргэн
иргэн
3 сар 31, 2025 14:28

Асууд�##� ярихаар л Баттулга руу дайрцгаана , Баттулгаас бусад нь Энхийн цагаан тагтаа юу тэ,,,,,,, Учр�##� бусад Хулгайчуудын бузрыг Баттулгаар дарах гэж байгаа ухаантай юм биз дээ,

Зочин
Зочин
4 сар 1, 2025 10:24

Шинэ хоршооны тавилан ХадгАламж зээлийн хоршоо, бэлтэс мөрөн гэх томоохон хэргүүдийн адил болчихгүй байгаа л гэж эмээх юм. Муу хэлүүлж байнга дарамтлуулдаг Татвар төлөгчид ч нуруундаа үүрч өр зээлийг нь төлнө шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button