УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан салбарын ажилчдаа чөлөө авах, гадагшаа томилолтоор явахыг хориглолоо

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хаврын урь орж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцсэн байна.

Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжлээд, ЗТЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачилгатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ.

Мөн тэрбээр зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир ЗТЯ-ны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэх байдлыг хориглосон байна.

Харин энэ удаагийн шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, цаашид анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, холбогдох газрын дарга нарт үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг шуурхай эхлэх, удаашралтай байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэгдэв.
  • Засгийн газрын хуралдаанаас гаргасан төмөр замын төрийн өмчит компаниудыг нэгтгэх шийдвэрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-иудын 2024 оны ажлын тайлантай танилцаж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ хэллээ. Ингэхдээ 2024 оны санхүүгийн тайлан тооцоо, худалдан авах ажиллагаа, гадаадын томилолт, шагнал олгох журам, үндэслэл, шатахууны төлбөр тооцоо зэрэг олон чиглэлээр  шалгана. Холбогдох хуулийн хэрэгжилтийг ЗТЯ-ны Хуулийн хэлтэс хяналт тавьж хариуцан ажиллана гэв.   
  • Мөн цаг агаар дулаарч газар гэсэж, автозамын ачаалал даах чадвар буурч байгаатай холбогдуулан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох, зохих норм дүрэм, стандарт шаардлагыг хангаж, хяналт тавьж ажиллахыг  “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн даргад үүрэг болголоо. Бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж  танилцахыг санууллаа. Орон нутагт ажилласан ажлын тайлан мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэж ажиллахыг үүрэг болгов. 
  • Монгол Улсын Засгийн газраас  2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Жуулчдыг татах ажлын хүрээнд агаарын тээврийн салбарт олон улсын зорчигч тээврийг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэлийг нэмэх, орон нутгийн нислэгийн тизний үнийг бууруулах зэрэг асуудлыг судалж,  агаарын тээврийн салбарынхан ажлаа аялал жуулчлалын улиралтай уялдуулж ажиллахыг даалгав.

Д.ЖАРГАЛМАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 7, 2025 16:41

Өндөржүүлсэн бэлэн байд�##� үхэж болохгүй өвдөж болохгүй шүү гөлөгнүүдээ

Зочин
Зочин
4 сар 7, 2025 19:03

Хэхэ, яамныхаа газрын дарга нарыг л тэгсэн байхад юун ч сүржин гарчиг вэ дээ. Угаасаа с�##�барт нь ажиллаж байгаа хувийн компанийн ажилтнуудад бол наадах чинь түй ч хамаагүй нөхөр шд

Зочин
Зочин
4 сар 7, 2025 21:43

хүний эрхийн комисс дуугуй байнаа. нэг нармийсан диктатор гарч ирлээ

Эрик
Эрик
4 сар 7, 2025 23:26

Шун�##� нь дэндсэн буруу зөнөсөн л�##�ар

Зочин
Зочин
4 сар 8, 2025 00:00

Яамныхан нд ямар сүртэй хийж байгаа ажил байгаа биш. Энэ нь зөв шийдвэр байна

Зочин
Зочин
4 сар 8, 2025 00:25

Өмхий хужаа юу хуцаад байна

Зочин
Зочин
4 сар 8, 2025 09:11

зөнө өвгөн амьдр�##� баян чамаар за�##�гах юм уу, өөрийгөө хичээ.

Дорноговийн замын компанийн ар гэрээс
Дорноговийн замын компанийн ар гэрээс
4 сар 8, 2025 11:21

Аймгуудын замын компаниудынхаа санхүүжилтийг,яагаад шийдэхгүй байгаа юм болоо 2 сараас хойш ажилчид нь ц�##�ингүй сууж,байнаа нэгэнд автозамын компаниудыг төвдөө хамааруулж байгаа юм бол тэнд ажиллагсдын битгий хохироогооч ээ зохион байгуул�##�тын өөрчлөлт хийхэд ажилчид маг их хохирч байдаг шүү үүнд анхаарна уу сайдаа

иргэ
иргэ
4 сар 9, 2025 01:07

Дарханы замыг ур�##�даад л хуулж хаясан Өөрсдөө техник оруулж өндөр түрээс авч байсан Үр дүнд нь олон иргэд амь т нас эрүүл мэнд хөрөнгөөрөө хохирсон Энд дандаа ЗТЯ хурган дарга мэргэжилтэнгүүд оролцсон

Холбоотой мэдээ

Back to top button